Хүчирхэг Хүннү гүрэн

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13

 

 Өрнийн эрдэмтэд Хүннү нарын талаар олон таамаглал дэвшүүлэн маргалдаж байна. Тэднийг Европ төрхтөн байсан гэх. Түрэг гаралтай лалын шашинтан, эсвэл христ шүтдэг байсан гэх ташаа ойлголт ч бий. Доктор Г.Сүхбаатар Хүннү нар Монголчуудын өвөг дээдэс мөн болохыг баталж "Хүннү, Сянби" хэмээх алдартай түүхэн баримтанд тулгуурлан номоо бичсэн байдаг. Энэхүү бүтээлийн баримтад түшиглэн зарим нэгэн зүйлийг товч өгүүлье.

НТӨ III зуунд үүссэн Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг гүрэн байлаа. Засаг захиргааны гурван хэсэгтэй байсны төвийн хэсгийг Шаньюу өөрөө захирч байжээ. Зүүн хэсгийг Жүки ван, баруун хэсгийг Лүли ван захирч байв. Шаньюй болон вангууд түмтүүдийг шууд удирддаг байсан бол түмт нь мянгатад. мянгат зуутад, зуут аравтад хуваагддаг байжээ. Хүннү гүрэн нийт 24 түмттэй байсан мэдээ байна. Хүннү гүрнийг анх Түмэн шаньюу үндэслэн байгуулсан ч дотоодын зөрчилдөөний улмаас бүрэн хүчирхэгжиж чадахгүй байж. Энэ байдлыг Түмэн шаньюугийн хүү Модун шаньюу өөрчлөхийн тулд НТӨ 209 онд хаан эцгийгээ хөнөөж аймгуудыг нэгтгэж хүчирхэгжүүлжээ. Хүннү нарын аймгийн байгуулалтын гол үндэс нь улс төрийн хэлбэр цэргийн ардчилал байсан юм.


"Цэргийн ардчилал" нь улс төр тогтоох буюу ангит нийгэм тогтохын шууд угтуул болсон аж. Хүннү нарын эрх мэдэл нь үе улиран, тухайн нэгэн овогт бат орших эцгээс хүүд нь шилжүүлдэг байжээ. Аймгийн холбооны тэргүүнд эзэн шаньюу байдаг агаад НТӨ III зууны үеэс түүнийг аймаг буюу зонхилогчдын зөвлөлөөр сонгохоо нэгэнт больсон аж. Аймгийн сурвалжтан ноёд ялгаран гарч, зонхилогчдын зөвлөл хэвээр байсан боловч шийдвэртэй алхам хийдэггүй байв.. Модун Шаньюу хаан ширээ булаасныхаа дараа энэ бүхний гөөрчлөх реформ хийж түүгээрээ Хүннү нарын сурвалжтаны үе улирах эрх мэдлийг бэхжүүлжээ. Хүннү нарын мэдэлд орсон газар нутгийг гурав хувааж, төв хэсгийг нь Модун Шаньюугийн харьяат нарын нутаг болгож, зүүн хэсгээ ахмад тал гэж үздэг байжээ. Ер нь Шаньюйн ширээ залгамжлагч нь зүүн хэсгийн Жуки ван байжээ. Тэр хоёр ван элдэв цолтой үе залгамжилдаг зонхилогч түмний ноёдыг захирдаг байсан аж. Тэд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг учир газар тариаланг мэддэггүй байсан гэж сурвалж бичгүүдэд тэмдэглэгджээ. Аймаг бүрийн нүүж буух нутаг нь багцаа тоймтой байжээ. Хүннү нар үхэр, бог мал олонтой, зарим нь тэмээ, илжиг, адуу үржүүлнэ. Хувцас, хүнсний хэрэглээг мал аж ахуйгаас гардаг зүйлээр залгуулж, үр тарианы бүтээгдэхүүн, гар үйлдвэрийн эд эдпэлийг суурьшмал хөрш орон, гол төлөв Хань буюу Хятад, Перс орноос авдаг байжээ. Бичиг үсэг бий болох явдал үйлдвэрлэлийн хөгжилт, төр бэхжихтэй ямагт холбоотой байдаг. Гэтэл НТӨ III зууны Умард буюу баруун Хүннү нар бичиг үсэг хэрэглэж байжээ. Анхны хүй нэгдлийн харьцаанаас ангит нийгэмд шилжсэн цагийн нийгмийн хөгжлийн шатанд байсан хүннү нарт дайн байнгын ажил нь байсан бололтой. Модуны үед Хүннүгийн цэргийн зохион байгуулалт маш боловсронгүй байсныг сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээсэн нь бий. Хүчирхэг үедээ баруун  зүгт Түрэгстан,  зүүн  зүгт Ляо гол буюу одоогийн Ордос, хойд зүгт Байгаль нуур, өмнө зүгт урт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг эзлэж байжээ. Хүннүчүүд байлдааны тактикдаа одоогийн тусгай албадын нууц аргыг хэрэглэж байсан нь сонирхол татдаг. Модун шаньюу Хань улсаас ирсэн элчид өөрийн армийг үзүүлэхдээ зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулаад явуулсан жишээ бий. Тал нутгийн хүчирхэг нүүдэлчин Хүннүчүүд суурин амьдралтай хятадын хот, тосгод руу байнга уулгалан довтолдог байлаа. Арга нь барагдсан хятадын хаад Хүннүгийн шаньюуд албан гувчуур байнга төлж байхаар болж, урт цагаан хэрэм бэхлэлтийг байгуулан хилээ тогтоох талаар гэрээ байгуулан бүтээн байгуулалтыг эхлүүлсэн аж. Хань улс Модун шаньюуд алба гувчуур барьж байсан төдийгүй хааны ургийн гүнжийг түүнд "яньжи" хатан болгон өгч байжээ. Хүннүгийн шаньюу өглөө наранд өдөр галд, үдэш саранд мөргөдөг байсан бөгөөд соёмбонд байдаг гал, нар, сар гурав үүнээс үүдэлтэй гэдэг. Модун шаньюугийн тогтоосон хэв маяг дэлхийн олон оронд 300 жилийн турш хадгалагдаж ирсэн гэж судпаачид үздэг. Хятадын хаан Модун шаньюугаас "Сайн морио өг" гэхэд "Ганц мориноос  болж хөрштэйгөө муудахгүй" хэмээн сайн морио өгсөн гэдэг. "Сайхан эхнэрээ өг" гэхэд "Ганц хүүхнээс болж хөрштэйгөө муудаж юу хийнэ" хэмээн эхнэрээ өгсөн байна. Хятадын хаан "Үржил шимгүй газраа өг" гэхэд "Газар бол төр улсын үндэс. Хэрхэвч өгч үл болно" хэмээн цэрэглэн дайтсан гэдэг.


Модун шаньюу НТӨ 174 онд нас барсан хэдий ч түүнээс хойш 100 гаруй жилийн турш Хүннү нар Төв болон Дундад Азид ноёрхсон хэвээр байв. Тэдний энэ хүчирхэг байдлыг сулруулж, мөхөөхийн тулд хятадууд нь хүннүчүүдийг өөр хооронд нь тэмцэлдүүлэн өмнөд, умард хоёр хэсэгт хуваан задалжээ. Өмнөд Хүннү нарт хятадууд найр тавин, хаад ноёдод нь зэрэг дэв олгон, охид, хүүхнүүд, алт эрдэнэс, торго дурданд умбуулж өөрийн сайн холбоотон болгож авчээ. Улмаар тэд хамтран Умард Хүннү нарыг довтолсон байдаг. Тэдэнд цохигдсон умардынхан Жижи шаньюугаар удирдуулан баруун зүг нүүдлэн Кангюй аймагтай холбоо тогтоож амьдрах болжээ. Улмаар НТ-ын 372 оны үеэс Ромын эзэнт гүрнийг барбаруудтай (Barbarians) хамтран хүйс тэмтэрч Европ тивд ноёрхох болсон байна. Тэр үед Умард Хүннү нарыг Аттила хаан захиран хүчирхэгжүүлжээ. Европын улсуудын хаад, ноёд Умард Хүннүгийн Аттилла хааныг “Талын   зэрлэгүүдийн   эзэн", "Дорнын   догшин   салхины их хаан", Тэнгэрийн ташуур" хэмээн нэрлэж, Хүннүчүүдийн хүчит салхи, шуурга мэт довтолгооныг тэнгэр эзнээс өөр хэн ч үл зогсоож чадна гэцгээн шуугиж байлаа. Харин Хань улсын холбоотон болсон өмнөд Хүннү нар Хань улсын нөмөр нөөлөгт оршиж байсан ч жил ирэх тутам улам бүр хүч нь суларч доройтсоор Нийтийн тооллын I зуунд Дунху нарын эрхшээлд оржээ. Бутарч сарнисан өмнөд Хүннү нар Энэтхэг, Түвдийн уулын сэрүүн нутгуудыг түрэмгийлэн суурьшсан түүхтэй. Тэднийг сурвалж бичигт Цагаан Хүннү гэж тэмдэглэсэн байдаг. Одоо ч тэдний үр удам болсон 30 гаруй сая үндэстэн ястан Энэтхэг, Балбын уулархаг нутагт амьдарсаар   байна.   Харин   баруун   тийш   нүүдэлсэн   умард Хүннүчүүдийн зарим хэсэг нь Дундад Ази, Кавказ, Кримийн тал, Европ дахь Мажарын тал, Ойрхи дорнодод Афганистанд суурьших болжээ. Афганистан тэднийг Мянган морьтон буюу Хазаар хэмээн нэрлэдэг.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батсайхан (59.153.113.195) 2024 оны 04 сарын 28

Нүүдэлчдийн хүчирхэг хүннү гүрэн гайгүй

2  |  0
Kh Gegee (192.82.67.254) 2024 оны 04 сарын 25

#аш нарийн тайлбарлаж байна шүү \nОйлгоход амар\n

3  |  1
Төгөлдөр(162.158.166.77) 2024 оны 03 сарын 17

Хүннү гүрэн pro

3  |  0
Төгөлдөр(162.158.166.77) 2023 оны 05 сарын 07

Хүннү гүрэн pro

4  |  2
Төгөлдөр(162.158.166.77) 2023 оны 05 сарын 07

Хүннү гүрэн pro

3  |  0
Авираа(103.10.22.29) 2024 оны 04 сарын 19

Хүннүгийн нар, сарны дүрсийг Соёмбын нар сартай холбох нь бид энэтхэгээс юм уу түвдээс \хятадаас\ гаралтай гэж сонсогдоод байна. Ялгаж тайлбарлахыг яагаад хүсэхгүй байна вэ?

4  |  0
Ц.Өнөболд(202.131.225.2) 2023 оны 05 сарын 07

Агуу түүхээ уншиж суухад дандаа л бахархах сэтгэл төрдөг. Манай Монголын түүхийн аль ч цаг үед зөвхөн дотроо хагаралдаж тэмцэлдсэнээс л болж сүр хүчээ алдаж сулрахад хүрсэн байдаг. Энэ байдал өнөөгийн Монголчуудад ч их хамааралтай юм. Юуны тулд Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг билээ. Бид хоорондоо л эв эетэй байвал Чадахгүй бүтэхгүй зүйл үгүй бөгөөд цэнгэлийн манлайд хүрэх нь ойрхон.

7  |  0
zaya(103.26.194.155) 2024 оны 03 сарын 17

hangaltguui ymaa unendee

5  |  4
Top