Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцууллаа.
- Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Ням-Осорын Учрал
- Шадар сайдад Тогмидын Доржханд
- Шадар сайдад Сайнбуянгийн Амарсайхан
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Сандагийн Бямбацогт
- Гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцэг
- Сангийн сайдад Болдын Жавхлан
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Лхагвын Мөнхбаатар
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Гонгорын Дамдинням
- Батлан хамгаалахын сайдад Дамбын Батлут
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Батын Батбаатар
- Боловсролын сайдад Пүрэвсүрэнгийн Наранбаяр
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалллын сайдад Тилеуханы Аубакир
- Зам, тээврийн сайдад Борхүүгийн Дэлгэрсайхан
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Чинбатын Ундрам
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Энхтайваны Бат-Амгалан
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Жадамбын Энхбаяр
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад Энхбаярын Батшугар
- Эрчим хүчний сайдад Баттогтохын Чойжилсүрэн
- Эрүүл мэндийн сайдад Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг нэр дэвшүүлжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заажээ.
Сэтгэгдэл ( 0 )