Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.16/ УИХ-д суудалтай ИЗНН, ХҮН нам, Үндэсний эвсэлд Засгийн газарт хамтрах саналаа хүргүүлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр, "Намын жагсаалтад тодорхой хэмжээний бодлогоор залуучуулын төлөөллийг багтааж, оруулж ирсэн. Тиймээс намын жагсаалтаа буцаад шүүмжлээд байж болохгүй. Нөгөө талдаа эдгээр залуучуудын байр суурийг өөр өнцгөөс харах хэрэгтэй.
МАН-ын бага хурлаас МАН дангаараа Засгийн газраа байгуулна гэдэг шийдвэр гараагүй. Харин алдаа гаргасан нам буюу цаагуураа АН-ыг хэлж байгаа юм. Хамтарсан Засгийн газраас тэднийг гаргаж шийдвэрлэсэн. Гэхдээ намууд нэгдлээ гээд үүний цаана амаа хумхих ёстой гэсэн асуудал байхгүй. Уг шийдвэрийн дараагаар дахин хамтарсан Засгийн газар байгуулах бололцоо нээлттэй байсан. Тиймээс одоогийн байдлаар УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслүүдэд хамтрах хүсэлтээ өгчихсөн байгаа. Шийдвэрийг тухайн намын дарга ганцаараа шийдэхгүй учраас процессын дагуу саналыг хэлэлцэж байх шиг байна" гэв
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )