Японд болсон газар хөдлөлт дэлхийн тэнхлэгийг хөдөлгөжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 10

Италийн геофизик ба галт уул судлалын үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд нь японд болсон газар хөдлөлт дэлхийн тэнхлэгийг 10 см-аар хөдөлгөсөн тухай мэдээлж байна. Харьцуулахад 2004 оны 12-р сард Суматра арлын орчим болсон асар хүчтэй газар хөдлөлтийн нөлөөгөөр дэлхийн тэнхлэг 6 см-аар шилжин хөдөлж байсан бол 2010 онд Чилид болсон газар хөдлөлтийн үеэр дэлхийн тэнхлэг 8 см хөдөлж, дэлхийн хоногийн хугацаа 1,26 см-аар богино болж байсан байна.Энэ удаад Японд болсон газар хөдлөлт нь 1900 оноос хойш болж байгаа газар хөдлөлтүүдийн дотор хүчин чадлаараа тавд орж байгаа тухай АНУ-ын Геологийн алба мэдээллээ. Нэгдүгээрт нь 1960 онд Чилид болсон 9,5 баллын хүчтэй газар хөдлөлт, хоёрт нь Аляск дахь Вильгельм хунтайжин буланд 1962 онд болсон 9,2 баллын газар хөдлөлт, Индонез дэх Баруун Суматрын орчим  2004 онд болсон 9,1 баллын газар хөдлөлт гуравт нь, Оросын Камчаткийн хязгаарт 1952 онд болсон 9 баллын газар хөдлөлт дөрөвт нь ордог юм байна.

 Badral.  Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top