Японы мэргэжилтнүүд “Фукушима-1” цөмийн цахилгаан станцыг даралтын бууруулжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 10

 

3-р сарын 11-ний газар хөдлөлтийн үеэр Японы  хоёр ч АЦС дээр онц байдал зарласан. Газар хөдлөлт, түүний дараах цунами нь цахилгааныг бүрэн тасалснаар цөмийн станцын реакторуудын хөргөлтийн системийг  ажиллагаагүй болгосон нь ийнхүү аюултай байдал үүсгэжээ.Улмаар “Фукушима-1” станцын ойролцоо цацрагийн идэвх найм дахин нэмэгдсэн болохоор станцын тойрсон 10 км-ийн зурваст амьдардаг бүх хүмүүсийг нүүлгэх арга хэмжээ авчээ. Харин японы мэргэжилтнүүд шуурхай ажиллаж ийнхүү даралтыг бууруулснаар цацраг идэвхт бодис станцаас гадагш алдагдах эрсдлийг бүрэн арилгасан байна.Дашрамд сонирхуулахад цөмийн цахилгаан станцууд нь Японы нийт цахилгаан эрчим хүчний 30% үйлдвэрлэдэг бөгөөд газар хөдлөлтийн үеэр нийт ажиллаж байсан 54 раекторуудаас 10 нь ажлаа түр зогсоожээ.

 Badral. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top