Америкийн Калифорний мужийн өмнөд эргийн дагуу сая орчим загас учир битүүлгээр үхсэн хэрэг олны анхаарлыг татаж байна. Лос Анжелс хотоос баруун өмнөд чигт байдаг Редондо Бич нэртэй жижигхэн далайн зогсоолын эргэн тойрны ус сардин загасны үхдлээр дүүрсэн байна.Энэ мужийн эрх баригчид загас үхсэн шалтгаан нь ямар нэг химийн хорт бодистой холбоогүй гэж үзсэн байна. Тэдний нотолж байгаагаар жижигхэн зогсоол орчмын усанд тодорхойгүй шалтгааны улмаас гэнэт сая гаруй загас түрэн орж ирснээр далайн усан дахь хүчил төрөгч дутагдаж, улмаар тэд бүтэж үхсэн аж. Загасны үхдлээс усыг цэвэрлэх ажилд 100 мянган доллар зарцуулахаар төлөвлөөд ажиллаад эхэлчихсэн байгаа аж.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )