Парис хотын шүүх Google-ийг зохиогчийн эрх зөрчсөн гэж үзээд ийм хэмжээгээр торгох шийдвэр гаргажээ. Францын кино үйлдвэрлэгч хэд хэдэн компани нэгдэж байгаад гомдол гаргасан нь ийм үр дүнд хүргэсэн байна. Тэд урд нь Google –д хандан өөрсдийнх нь бүтээгдэхүүний талаарх илэрцийг хайлтын үр дүнгээс хасах хүсэлтийг удаа дараалан гаргасан ч хариу аваагүй болохоор ийнхүү хандахаас өөр аргагүй болсон гэнэ. Google France ба Google Inc компаниуд нь зохиогчийн эрх зөрчигдсөн дөрвөн удаагийн үйдэлд буруутай нь тогтоогдсон гэж үзсэн шүүх торгуулиас гадна кино үйлдвэрлэгчдийн шүүхийн зардлыг нөхөн төлөх шийдвэр гаргасан байна. Гэвч Google тийм ч амархан бууж өгөхгүй гэдгээ мэдэгдээд удалгүй давж заалдана гэжээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )