Алдагдсан эрдэнэсийг борооны ус зайлуулах цоргоноос олжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 12

 

2008 онд Парис хотын “Harry Winston” нэртэй үнэт эдлэлийн бутикээс алдагдсан 25 сая долларын үнэтэй эрдэнэсийг жижигхэн хотын нэгэн байшингийн борооны ус зайлуулах цоргоноос олсон байна. Эрдэнэсийг хуванцар саванд хийж сайтар далдалсан байсныг олсон гэнэ. Савыг нээхэд 19 бөгж,  ээмэг бүхий гурван хайрцаг байжээ. 2008 оны 5-р сард зэвсэглэсэн этгээдүүд үнэт эдлэлийн дэлгүүрээс 118,1 сая долларын үнэт эдлэл хулгайлсныг францын мэдээллийг хэрэгслүүд тэр даруй “Францын зууны  хулгай” гэж нэрлээд байсан юм. 2009 онд уг хэрэг холбогдсон есөн хүнийг хулгайн хэргээр шоронд суулгасан. Эдгээр хүмүүсийн баривчлах явцад зарим үнэт эдлэлийг олж хураасан ч нэлээдгүй хэсэг нь олдоогүй байсан аж.

 

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top