Ливийн агаарын орон зайг хаахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 14


Өчигдөр хуралдсан Арабын улсуудын Лигээс НҮБ-ын Аюулгүйн  зөвлөлд хандан тус улсын агаарын орон зайг хаах тогтоол  гаргахыг уриалсан байна. Хэрэв НҮБ-ын аюулгүй зөвлөл ийм шийдвэр гаргавал Муаммар Каддафи нь босогчдын  эсрэг цэргийн нисэх хүчин ашиглах боломжгүй болох юм. Үүнээс өмнө Их Британи, Франц улсууд нь Каддафийн талыг баримтлагчдын эсрэг цэргийн нисэх хүчин хэрэглэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Хэрэв НҮБ-ын Аюлгүйн зөвлөл нь Лигийн уриалаад байгаа шийдвэрийг батлах юм бол хэдхэн Муаммар Каддафи болон түүний тойрон хүрээлэгчид нь улсаа орхин гарч явах эрхгүй болно. Улмаар босогчид НАТО, Арабны орнуудын Лиг г.м. гадаадын байгууллагуудын дэмжлэгтэйгээр  Ливийн бүрэн эрхэт засгийн газар болж, гадаад улсуудтай гэрээ хэлэлцээр хийх, дэмжлэг авах эрхтэй болж, хэдхэн долоо хоногийн өмнө Ливийн хууль ёсны тэргүүлэгч байсан Муаммар Каддафи болон түүний тойрон хүрээлэгчид нь хууль ёсны засгийн газрын эсрэг зэвсэг барин тэмцэж байгаа босогчид болон хувирах юм.
Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top