Толстоганова нөхрөөсөө жирэмслээгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 15

Өдгөө 38 настай Оросын кино од бүсгүй гуравдахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа билээ. Виктории Толстогановагийн  уран бүтээлийн амьдрал тэр чигээрээ “үнсгэлжингийн түүх” гэлтэй. Карьераа биеэ үнэлэгч, орон гэргүй охины дүрээр эхлүүлж, тампон рекламдаж мөн ТВ-ээр цаг агаар тайлбарлах зэргээр эхлүүлж байлаа. Тэр дунд сургуулиа төгсөж байхдаа Пионерийн ордоны тайзнаа «Эквус» хэмээх жүжигт тоглож байжээ. Викагаас тэр цагаас л багш, мэргэжилтнүүд нь ирээдүйн том од болно гэдгийг мэдэж байсан аж. Царайлаг, уран гулгалтаар хичээллэж байсан төгс бие галибартай энэ бүсгүйн хувьд эрчүүдийн анхаарлыг байнга татдаг. Тэр ч утгаараа Вика хэзээ ч ганцаарддаггүй нэгэн гэнэ. ГИТИС-ийн жүжигчний салбар сургуульд сурч байхдаа ирээдүйн нөхөр болох Андрей Кузичевтэй танилцаж хүчтэй дурласнаар тэд 1996 онд албан ёсоор гэрлэжээ. Тэд өдгөө  Варя, Федя гэдэг хүү охин хоёртой. Гэтэл өнгөрсөн оны эхээр тэднийг салж байгаа гэсэн дуулиан дэгдэх болсон. Толстогановаг өөр эртэй амрагийн холбоотой болсон гэх бөгөөд тэр нь одоохондоо нууц гэх мэтээр. Харин саяханы өдрөөс Викагийн шинэ амраг нь хэн болох нь олон илт болж тэр нь театрын нэрт найруулагч Алексей Агранович болж таарлаа. Алексейн кино зураглаач Михаил Аграновичийн  /«Маленькие трагедии», «Ищите женщину», «Покаяние»/ хүү юм. Тэдний дурлалын роман өнгөрсөн оны хоёр сараас эхэлсэн аж. Тухайн үед «Каменный гость» жүжигийн сургуулилт болж байжээ. Вика тун удахгүй Лешадаа хүү төрүүлж өгөх гэж байгаа гэнэ. Ийнхүү Толстогановагийн гуравдахь хүүхэд энэ хавар төрөх нь ээ. 
Р.Слава slavaaldar@yahoo.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top