Англид 3 настай хүүхэд архинд донтосны улмаас эмнэлэгт хэвтсэн байна

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 28


Англид гурван настай хүүхэд архинд донтсон гэдэг оноштойгоор эмнэлэгт хэвтсэн байна. Эмнэлэгт нарийн шинжилгээ хийсний эцэст хүүхдэд зургаан сарын согтууруулах ундаа өгдөг байсныг тогтоожээ. Английн эрүүл мэндийн үндэсний албаны мэдээнээс үзвэл сүүлийн гурван жилийн дотор архин донтох хам шинж гэсэн оноштой 13 хүртлэх насны 13 хүүхэд эмчлүүлж байсан бол 13-16 насны 106 өсвөр насны хүүхэд архины эмчилгээнд хамрагдаж байсан байна. Архинд донтох хам шинж гэдэг нь хүн архинаас сэтгэл зүйн төдийгүй бие махбодийн хамааралтай болсныг илтгэдэг. 3 настай хүүхэд архинд донтож байсан тохиолдол өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй бөгөөд энэ байдал нь архи, согтууруулах ундааны сурталчилгаа, хямд үнэ, хүртээмжтэй байдалтай шууд холбоотой гэж судлаачид үзсэн байна.
Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top