Энэтхэгийн “Kalpeni”, “ Khukri” гэсэн байлдааны хоёр хөлөг онгоц “Vancouver Bridge” нэртэй худалдааны хөлгөөс далайн дээрэмчдийн дайралтанд өртлөө гэсэн мэдээ хүлээж аваад яаравчлан очжээ. Хэргийн газар очиход “Вега5” нэртэй онгоцноос дээрэмчид дайрсан болохыг илрүүлжээ. Гэтэл далайн дээрэмчид цэргийн хөлөг хараад нуугдсангүй, харин ч хоёр хөнгөн завь буулгаж түүнээсээ цэргийн онгоц руу гал нээж эхэлсэн байна. Хариуд нь энэтхэгийн онгоцууд гал нээж улмаар хөлгийг дайран эзэлжээ. Дайран эзэлсний дараа онгоцон дээр Сомалийн 61 дээрэмчнийг баривчилсан байна. Харамсалтай нь бүр 12-р сарын сүүлээр дээрэмчдийн барьцаалсан “Вега5” онгоцны багийн 24 гишүүнээс ердөө 13 нь амьд байгааг олсон байна.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )