Японд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо албан ёсны мэдээгээр 2414 –т хүрээд байгааг цагдаагийн газраас мэдээллээ гэж Франс Пресс агентлаг дамжуулж байна. Мөн 3118 хүн сураггүй алга болсон тооцогдож, 1885 хүн шархадсан байна. Үүнээс өмнө газар хөдлөлт болон цунамигаас хамгийн их хохирсон Мияги мужийн цагдаагийн газрын дарга нь мэдэгдэхдээ зөвхөн өөрийнх нь хариуцсан бүс нутагт гэхэд л амь үрэгдсэн хүмүүсийн тоо 10 мянга хол давах байх гэсэн байна. Ер нь газар хөдлөлт, түүний улмаас үүссэн цунамид өртөн амиа алдсан хүмүүсийн тоо цаашид ч өсөх бололтой. Жишээлэхэд, цунамид хамгийн их өртсөн Хонсю арлын эрэг орчмын 50 мянга гаруй байшин янз бүрийн гэмтэл авч нурсан байна.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )