“Фукушима-1” цөмийн цахилгаан станцын 4-р хэсэг дээр түймэр гарсны улмаас өндөр нягтралтай цацраг идэвхт бодис гадагш цацагдсан тухай Японы ерөнхий сайд Наото Кан мэдэгдлээ. Одоогор энэ цөмийн станцын эргэн тойронд амьдарч байсан 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Байдал үнэхээр эгзэгтэй болж зөвхөн Японы төдийгүй тухайн бүс нутгийн хэдэн зуун сая хүмүүсийн аюулгүй байдалтай холбогдох болсон тул Японы тул Цөмийн эрчим хүний олон улсын агентлаг буюу МАГАТЭ-д ханджээ. Тэд үүсээд байгаа байдлыг аюулгүй болгоход туслах мэргэжилтнүүдийн баг илгээхийг хүссэн байна. Одоогоор Японы эрх баригчид “Фукушима” дээрхтэй адил аюул гарахаас сэргийлэхийн тулд цөмийн эрчим хүч ашигладаг бүх цахилгаан станцуудаа унтраагаад байгаа билээ. Үнээс болоод 90-д онд манай оронд байсантай адилаар цахилгааныг дүүргүүдэд ээлж дараалан өгч, тасалдаг болсон байна.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )