Аймшигт цунами дөрвөн сартай охиныг “өршөөжээ”

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 17

Ишиномаки тосгонд аврах ажиллагаа явуулж байсан цэргийн аврагчдыг нурангин доороос хүүхдийн уйлах чимээ сандаргажээ. Аймшигт цунами болсноос хойш гурав хоног өнгөрч байхад шүү дээ. Энэ хугацаанд амьд үлдсэн хүн байх боломж тун боломжгүй гэнэ. Ингээд хэсэг хугацааны өнгөрсөний дараагаар Японы Батлан хамгаалах яамны цэргүүд нуринган доороос дөрвөн сартай охиныг эсэн мэнд гарган авсан байна. Эмч нар охиныг эрүүл саруул, ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй болохыг тогтоожээ. Эцэг эх нь ч охиноо эсэн мэнд байгааг хараад гүн шоконд орсон аж. Сэтгүүлчдийн олж мэдсэнээр цунами эхлэх үед нярай хүүхдийг тэвэрсэн эр аюул багатай газар руу гүйж байжээ. Гэтэл хүчит давалгаанд цохиулсанаар охин эцгийнхээ гараас алдарч урсан одсон гэнэ. Харин охин хэрхэн амьд гарсан нь одоо болтол нууцлаг хэвээр.  Аврагчид “-Энэ хүүхдийн адил нуринган доор өөр олон хүн амьд байхыг үгүйсгэхгүй. Бид эрлээ үргэлжлүүлж байна. Улам эрчимжүүлсэн. Аль болох олон хүний амь аврах бодолтой байгаа” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгджээ. Мөн одоогоос хэдэн цагийн өмнө Оцути хотод нуринган доор дөрвөн өдөр болсон гэх хоёр хүнийг аварчээ.

Р.Слава Zindaa.mn          

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top