Австралид амьдардаг 15 настай, дунд сургуулийн сурагч охинд гэрийнхээ гадаа цэвэр агаарт үдэшлэг зохион байгуулах гэж байгаа тухайгаа Facebook дээрээ мэдээлэл тавьжээ. Гэхдээ хэн хүссэн нь ил харах боломжтойгоор тавиад, найз нөхдөө нэг бүрчлэн урьж амжаагүй болохоор хүсвэл найзын найзаа дагуулаад хүссэн хүн нь ирж болно гээд гэрийн хаяг, утасны дугаараа үлдээчихэж. Гэтэл гуравхан өдрийн дотор түүн рүү утсраар ярих, Facebook дээр мэдээлэл үлдээх зэргээр огт танихгүй 200 мянга гаруй хүн үдэшлэгт нь очно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Хөөрхий охин үүнээс маш ихээр айж Facebook дээрх хаягаа түр хугацаагаар хаагаад, цагдаагийн газар хандан хамгаалт авахаар болжээ. Өөр ч одоо яах билээ дээ? Гэрийнх нь гадаа хэн нь мэдэгдэхгүй 200 мянган хүн цуглавал бөөн үймээн самуун болох нь гарцаагүй.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )