ОХУ руу ажлын айлчлал хийж байгаа Туркийн ерөнхий сайд Тайип Эрдоган нь улсдаа анхны цөмийн цахилгаан станц барих төслөөс татгалзах бодолгүй байгаагаа албан ёсоор мэдэгджээ. 20 гаруй тэрбум долларын өртөгтэй уг төслийг ОХУ-ын тусламжтайгаар хэрэгжүүлэх бодолтой байгаа аж. Цөмийн цахилгаан станцыг газрын дундад тэнгисйн эрэг дээр байдаг Мерсин нэртэй мужид барих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Гэвч газар хөдлөлтийн улмаас Японы цөмийн станцууд дээр болж байгаа үйл явдалтай холбоотойгоор туркийн хэд хэдэн экологийн олон нийтийн байгууллагууд нь Мерсин мужид цөмийн станц барихыг эсэргүүцсэн мэдэгдэл хийжээ. Учир нь цөмийн станц нь газар хөдлөлт гарах магадлал өндөртэй тектоник хагарлын бүстэй ойр байдаг юм байна. Харин тайландчууд өөр бодолтой байгаа бололтой. Тайланд нь 2020 гэхэд дэлхийн хамгийн шилдэг технологи, түүний дотор цөмийн станц барих японы инженерүүдийн туршлагыг ашиглан таван ширхэг цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөөд байжээ. Гэвч Тайландын ерөнхий сайд Абхисит Ветчачивагийн мэдэгдэж байгаагаар бол сүүлийн өдрүүдэд Японд болж байгаа цөмийн цахилгааны станц дээрх ослоос болж цаашид цөмийн цахилгаан станц барих төслөөс татгалзахаар болж байгаа юм байна.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )