Египет нууц цагдаагийн газраа тараажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16


18 хоногийн ард түмний жагсаалын дараа Мубаракийг огцроход засгийн эрхэнд гарсан Египетийн шинэ засгийн газар нь нууц цагдаагийн газраа тараасан байна. Нууц цагдаагийн газар нь буюу албан ёсоор бол Улсын аюулгүй байдлын алба нь монголоор хуучны НАХЯ юм. Тэд улсын бүрэн бүтэн байдалд аюул болохуйц зүйл хэлж ярьсан, ухуулсан хүмүүсийг баривчлан, цаашдын үйл ажиллагааг нь таслан зогсоох, гадаадын тагнуулыг илрүүлэн аюулгүй болгох үүрэгтэй байжээ.  Гэвч ганц хүний дарангуйлалтай нийгэмд байдагчлан Египетийн Улсын аюулгүй байдлын газар нь эрх баригч дэглэмийн эсрэг ам нээсэн болгоныг тун чадварлагаар устгахад голлон анхаардаг байсан нь хувьсгалын явцад ил болсон бөгөөд хувьсгал ялсны дараагаар энэ албаны 50 гаруй офицерүүдийг хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэргээр баривчилсан билээ. Гэхдээ Египет мэдээж гадаад, дотоодын алан хядагч, тагнуул гэх мэт таагүй үзэгдэлтэй тэнцэх тусгай албагүйгээр хол явахгүй. Иймд Үндэсний Аюулгүй байдлын Хүчин нэртэй шинэ албыг байгуулахаар болсноо Египетийн Дотоод яамны сайд Мансур аль-Иссави мэдэгдсэн байна.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top