Газар хөдлөлтийн улмаас удаан дараалан дэлбэрэлт болсон Японы Фукушима цөмийн цахилгаан станц дээрх байдал улам бүр ноцтой болж байгаа тухай дэлхийн бүх мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Дэлбэрэлт болсны улмаас хөргөлийн систем бүрэн ажиллагаагүй болж, зургаан реакторууд бүхэлдээ ослын байдалтай болжээ. Одоогоор станцын эргэн тойрны цацраг идэвхжлийн хэмжээ нь бүтэн жилийн хэмжээнээс 400 дахин өндөр болоод байгаа бөгөөд станц дотор хүн байхад аюултай болсон тул хяналт хийхэд бүр ч хэцүү болсон ажээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )