Чадын засгийн газар нь өөрийн нутаг дэвсгэрийг хөрш зэргэлдээ Судан ба Камерунтай холбож өгөх 1300 км урт төмөр зам бариулах гэрээх Хятадын талтай хийжээ. Хятадын талаас төмөр замыг “China Civil Engineering Construction Corporation” барьж гүйцэтгэх бөгөөд гэрийн нийт дүн нь 7 тэрбум доллар болох аж. Дашрамд сонирхуулахад Чад нь газар нутгаараа дэлхийд 20-р ордог, 10 сая гаруй хүн амтай, газрын тос, уран, алт, зэс зэргээр баялаг орон бөгөөд газрын тосны ашиглалтад нь АНУ ба Хятадууд маш эрчимтэй өрсөлдөн оролцож байгаа юм.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )