Японы засгийн газраас Атомын цахилгаан станцын дэлбэрэлт аюул учруулахгүй гэж мэдэгдэж байгаа ч байдал нэгэнт гамшгийн хэмжээнд хүрснийг Монгол улс өөрийн "биеэр" мэдэрлээ. Монгол Улсын Цөмийн Энергийн Газраас 17-ны өдрийн 00:10 цагт Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Чингис хаан олон улсын буудалд ирсэн 4 зорчигчийн тээш, гар цүнхний зарим эд зүйлсээс зохиомол цацраг идэвхт изотопын бохирдол илэрчээ. ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч, мэргэжилтнүүд, МХЕГ-ын Буянт Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нар хамтран холбогдох хэмжилт, шалгалтыг гүйцэтгэсэн байна. Одоогийн байдлаар зорчигдын бохирдол илэрсэн эд зүйлсийг журмын дагуу тусгай байранд хадгалж, битүүмжлээд байна. Энэхүү үйл явдал нь Японд цацраг идэвх бодис ихээр алдагдаж, хөнөөлт хэмжээнд хүрсэн байж болзошгүй гэх таамгийг улам бүр лавшруулж байна. Японд байгаа Монгол иргэд энэ мэдээллийг авсны дараа элчин сайдын яамандаа буцах хүсэлтээ улам ихээр тавих болжээ. Маргаашнаас эхлэн Монгол руу зүглэх хүмүүсийн урсгал дахин эрчимжих нь ээ.
Зулаа.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )