10. - Винсент "The Chin" Жиганте (1928 - 2005)
Винсент Нью-Йоркт 1928 онд төрсөн. Маш хэцvv зан ааштай хvн байжээ. Боксоор хичээллэдэг болсон хойноо Х ангидаа сургуулиа хаясан. 25 тулаанаас 21 ялалт авч байсан дунд жингийн боксчин. 17 настайгаасаа гэмт хэргийн бvлэглэлд орж анх удаа 25-тай байхдаа баривчлагдаж байсан. Геновезегийн гэр бvлийн гишvvн тэрээр Франк Костеллог алах оролдлого хийж байсан ч амжилтгvй болсон. Харин мафийн босс Тони Салерног баривчлагдсаны дараа Жиганте гэр бvлийнхээ гол толгойлогч нь болсон. Нью-Йоркийн гудамжаар хамгаалагчдынхаа хамт унтлагийн халаадтай зугаалах нь тvvний ганц хобби. 1960 оноос хойш хуулийнхнаас оргон зайлж явсан тvvнийг 2003 онд л баривчилж ял оноосон хэдий ч тэрээр 2005 он шоронд зvрхний шигдээсээр нас баржээ. Уг нь 2010 онд сайн өмгөөлөгчийн ачаар өршөөлөөр суллагдах байсан юм.
9. – Альберт Анастасиа (1903 – 1957)
Альберт 1903 онд Италид төрсөн. Хvvхэд байхдаа гэр бvлийн хамт Америкт цагаачлан ирсэн аж. Америкт ирээд 18 сар болонгуутаа Бруклинд ачааны машины жолоочийг алсан хэргээр шоронд оржээ. Гэвч хохирогчийн vл мэдэгдэх гэрч гарч ирсэнээр хэрэг сөхөгдөж тvvний ачаар суллагдсан. Альберт Анастасиа нь Жо Массериагийн захиалгаар хэд хэдэн аллага vйлдсэнээр гэмт хэргийн ертөнцөд нэрд гарсан юм. Тэрээр 1931 онд мафийн толгойлогч Чарли Лучаног хордуулан алсан гэх хэрэгт холбогдсон дөрвөн хvний нэг. 1944 он гэхэд тэрээр Murder, Inc хэмээх захиалгат аллагын бvлэглэлийн лидер болоод байлаа. Гэхдээ Альбертыг 400-700 орчим аллагад холбоотой гэдэг баримтаар нотолж чадаагvй. Харин 1950-иад онд Лучаногийн гэр бvлийн толгойлогч болоод байхад нь буюу 1957 онд тvvнийг Карло Гамбиногийн тушаалаар цааш нь харуулжээ.
8. – Джозеф Бонанно (1905 - 2002)
Бананно 1905 онд Сицилид төрсөн. 15 настайдаа бvтэн өнчин болсон нэгэн. Муссолинигийн фашист дэглэмийн vед тэр Италийг орхин Кубаар дамжин Америкт иржээ. Удалгvй Маранзаногийн гэр бvлийн гишvvн болж "Жоуи Бананас" гэх хочтой болсон байв. Тэрээр Маранзаногийн гэр бvлийн хувцас, бяслаг, оршуулгын ажиллагааны бизнесийг Италид удирдан зохион байгуулж байгаад баривчлагдан 2002 онд шоронд нас баржээ.
7. – «Голланд эр» Шульц (1902 - 1935)
«Голланд эр» Шульц гэсэн нэрээрээ зартай Артур Флегенхеймер нь 1902 онд Бронкст төрсөн. Мафийн босс Марсел Поффогийн хайртай хvv байв. 17асандаа хулгайн хэргээр анх удаа шоронгийн хаалга татсан. Синдикатын нөлөө бvхий гишvvн болох гэсэн санаа нь тvvнийг Лучано, Капоне зэрэг олон дайсантай болгожээ. 1933 онд тvvнийг нэг хэрэг дээр ажиллуулахаар зэхэж байтал тэрээр дур мэдэн бvх зvйлээ орхин Нью-Жерсиг зорьсон байжээ. Харин ор сураггvй хоёр жил болсоны дараа эргэн ирэхэд нь 1935 онд тvvнийг Альберт Анастасиагийн бvлэгийн гишvvд хороожээ.
6. – Жон Готти (1940 - 2002)
Нью-Йоркийн гангстерууд гэвэл Жон Готтиг нэрлэхгvй бол алдас болно. Тэр 1940 онд Бруклинд төрсөн. Харин 16 нас хvрээд гудамжны "Фултон-Рокауэйгийн залуус" хэмээх гэмт бvлэгт орсон гэдэг. Тэр маш хурдан хугацаанд бvлгийн ахлагч болж 1960-аад онд машины хулгай, орон байрны хулгай хийж байгаад 1970-аад он гэхэд Гамбиногийн гэр бvлийн Бергина бvлэгийн загалмайлсан эцгээр тодроод байжээ. Ингэснээр тvvний гол эрхлэх ажил нь хар тамхины наймаа болсон байна. Харин гэр бvл тvvний энэ vйлдэлийг эрс буруутгаж мафийн босс Пол Кастеллано өөрөө тvvнийг байгууллагаасаа хөөх саналыг гаргасан гэдэг. Гэтэл 1985 онд Готти болон тvvний гар хөл бологсод Кастелланог хөнөөснөөр байгууллагын толгойлогч болох нь тэр. Нью-Йоркийн шvvхээс тvvнд олон удаа ял тулгасан ч бvх оролдлого нь бvтэлгvйтсэн гэдэг. Гэхдээ 1992 онд тvvнийг аллагад буруутган ял оноосон ч 2002 онд ялаа эдэлж байгаад хорт хавдараар нас баржээ.
5. – Мейер Лански (1902 - 1983)
Майер Сачовлянский нь 1902 онд Орост төрсөн. Есөн настайдаа Нью-Йоркт шилжин биржээ. Тэр бvр хvvхэд байхдаа л Чарльз Лучанотой танилцсан гэдэг. Лучано тvvнийг хамгаалсаных нь төлөө мөнгө төл гэхэд Лански татгалзжээ. Тэгээд тэд зад зодолдсон хэдий ч тэр өдрөөс хойш vй зайгvй найзууд болсон аж. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Лански Багси Сигалтай танилцав. Ингээд гурван гар найзалж эхлэх нь тэр. Лански болон Сигал, Баг, Мейер дөрөв нэгдэн алдарт Murder, Inc-ийг байгуулсан тvvхтэй. Эхэндээ Лански хуурамч мөнгө, мөрийтэй тоглоомоор Флорида, Шинэ Орлеан болон Кубад vйл ажиллагаагаа явуулж байсан юм. Тэр Сигалын Лас Вегас дахь казиногийн хөрөнгө оруулагч болсон төдийгvй мөнгө угаахдаа ашиглах зорилгоор Швейцариин нэгэн банкийг худалдан авчээ. Лански нь vндэсний гэмт хэргийн синдикат болон зөвлөлийг байгуулсан хvн гэж гэмт хэргийн ертөнцдөө vнэлэгддэг. Тухайн vед Багси Сигал Синдикатад мөнгө төлөөхөөс татгалзсан тул Лански тvvнийг хороожээ. Хэдийгээр дэлхийн мөрийтэй тоглоомын бvх газрыг рекетлэж байсан ч шоронд нэг ч өдрийг өнгөрөөгөөгvй гэдэг.
4. – Фрэнк Костелло (1891 - 1973)
Франческо Кастилья 1891 онд Италид төрсөн. Дөрвөн настайдаа Нэгдсэн улсад ирсэн. 13-тайдаа гэмт хэргийн бvлэглэлд орсноор нэрээ “Фрэнк Костелло” болгон өөрчилжээ. Шоронд орсноор Чарли Лучанотой найзууд болсон гэдэг. Тэд шоронгоос гараад хамтран бутлегер болон мөрийтэй тоглоомын бизнес эрхлэх болжээ. Костеллогийн хувьд мафийг улс төртэй холбоход их хувь нэмэр оруулсан гэж магтдаг байлаа. Ялангуяа Нью-Йоркт тvvний хамтрагч нь Ардчилсан намын нөлөө бvхий гишvvн Таммани Холл байв. Тvvний ачаар олон ч хэргээс мултарсан даа. 1950-иад оны дунд vе гэхэд тvvний гол дайсан нь Вито Женовезе болсон байжээ. Вито тvvнийг хороох гэж нэг биш удаа оролдож байсан ч Фрэнк сайн дураараа тэтгэвэрт гарч 1973 онд хорвоогийн жамаараа нас баржээ.
3. – Карло Гамбино (1902 - 1976)
Карло бол ойролцоогоор 100 жилийн тvvхтэй италийн мафийн гэр бvлд төрж өссөн. Тэрээр аллага vйлдэх тушаалыг бvр 19 настай байхдаа өгдөг болжээ. Муссолинигийн дэглэмийн vед тэр Америк руу цагаачилж Пол Костелланогийн гэр бvлд элсэн орсон байна. Гамбино 1957 онд Лучаног хороон босс болсон Альберт Анастасиаг алах тушаал өгч байсан нэгэн. Анастасиаг алсанаас хойш Карло гэр бvлийг толгойлж байгаад 1976 онд өөрийнхөө vхлээр хорвоог орхижээ.
2. – Чарли Лучано (1897 - 1962)
Сальваторе Лючаниа 1897 онд Сицилид төрсөн. Есөн нас хvрснийх нь дараа гэр бvл нь Америкт шилжин иржээ. Удалгvй тэрээр «Таван Цэг» хэмээх бvлэглэлд элсэв. Тvvний бvлэглэл vндсэндээ биеэ vнэлэгчдийн бизнес эрхэлж байсан. Ингэхдээ Лучано Манхэттений бvх янхандалтанд хяналт тавьж байжээ. Харин 1929 онд болсон нэгэн таагvй ажиллагааны дараа тэрээр vндэсний гэмт хэргийн Синдикатийн байгуулжээ. 1935 онд ямарч өрсөлдөгчгvй болоод байсан тэрээр «Боссын босс» гэх өргөмжлөлтэй болж зөвхөн Нью-Йорк ч биш бvхэл бvтэн улс орон даяар өөрийн рекет хяналтыг тогтоогоод байсан билээ. Харин 1936 онд тvvнд 30-50 жил хvртэл хорих ял оноосон ч биеэ зөв авч явсан, vлгэр жишээ болсон гэж vзээд 1946 онд шоронгоос суллажээ. Лучано Итали руугаа буцжээ. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайны vеэр тvvний нэр цуу тvгэх нь тэр. Америкийн агаарын хvчнийхэн Лучаногоос Италийн газар нутагт онгоцнууд газардах зөвшөөрөл авахад туслахыг хvсэж байсан гэдэг. Тэрээр 1962 онд зvрхний шигдээсэр хорвоог орхижээ.
1. – Аль Капоне (1899 - 1947)
Хэрвээ бvх цаг vеийн номер нэг гангстерийг нэрлэ гэвэл тэр нь мэдээж Аль Капоне байх болно. Альфонс Капоне нь 1899 онд Бруклинд италийн цагаачийн гэр бvлд төржээ. Өсвөр насандаа «Таван Цэг» байгууллагын гишvvн болсон даруйдаа бvх vйлдлээрээ «онц» гэж vнэлэгдсэн. Тэр цагаас эхлэн Капонег «Сорвит» гэж хочлох болжээ. 1919 онд тэрээр Чикагод ирж Жонни Торриотой ажиллах болсоноор гангстер болох гараагаа эхэлсэн гэж vздэг. «Хуурай хууль» хэрэгжиж байх vед аль биеэ vнэлэлт, мөрийтэй тоглоом, бутлегер зэргээр гэмт vйлдлээ хийж байсан юм. 1925 онд 26-хан настай Капоне нь Торрио гэр бvлийн тэргvvн болсноор гэр бvлvvдийн хоорондох дайныг эхлvvлсэн. Харьцааны өндөр соёлтой, дээд боловсролтой нэгэн байж. Гэхдээ тvvний маш харгис аллагууд гарч байлаа. 1929 оны Гэгээн Валентиний баярын тоглолтын vеэр хэд хэлэн гэмт бvлэглэлийн толгойлогчид алагдсан хэрэг гарч байв. Vvнийг Ал Капонегийн тушаалаар гvйцэтгэсэн гэдэг. 1931 онд тvvнийг холбооны татварын алба татвар төлөөгvй гэсэн хэрэгт буруутган баривчилж байлаа.
Р.Слава Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )