Ливийн засгийн газар сэтгүүлчдийг барьцаалав уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 21


    Манай гарагийн хамгийн хүчтэй мэдээллийн хэрэгслэлүүдийн нэг бол “Нью Йорк Таймс” сонин. Тиймдээ ч тус сониноос үе үеийн шилдэг сэтгүүлчид төрөн гарч байдаг. Дэлхийн хамгийн халуун цэгүүдэд газар дээр нь очиж сурвалжлага бэлтгэн цацдагаараа “Нью Йорк Таймс” сонин алдартай. Энэ л зарчмаараа Ливид болж байгаа бослого, тэмцлийг сурвалжлахаар томилолт авсан дөрвөн сэтгүүлч сураггүй алга болжээ. Сэтгүүлчдэд олгодог томоохон шагналуудын нэг болох Пулитцерийн нэрэмжит шагналыг хоёр удаа хүртсэн сэтгүүлч Энтони Шадид, сурвалжлагч, зураглаач Стефен Фаррел, зурагчин Тайлер Хикс, Линсей Аддарио нар үүргээ гүйцэтгэж явжээ. Тус сонины удирдлагууд Ливийн Засгийн газартай сэтгүүлчдийнхээ талаар ярилцсан бөгөөд тус улсын зүгээс чадах бүхнээ хийнэ гэж амласан байна.
С.Буурал. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top