Тус улсын эрх баригч дарангуйлагчдын эсрэг хийх цэргийн ажиллагаа энэ сарын 19-ний өдөр эхэллээ. Уг ажиллагаанд АНУ, Их Британи, Франц, Итали, Канад, АНЭУ, Катар зэрэг улсууд нэгдээд байгаа юм. Мөн Бельги, Холланд, Дани, Норвеги улсын зэвсэгт хүчнийхэн нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Хамгийн сүүлд өгсөн албан ёсны мэдээллээр ажиллагаа эхэлснээс хойш 50 орчим хүн нас барж, 150 хүн шархджээ.
Анхны цохилтыг Францын нисэх хүчин өгчээ. Францын агаарын довтолгоо орон нутгийн цагаар 19-ний өдрийн 11:00 цагт болов. Тэд Сен-Дизье дахь баазаас 12 сөнөөгч онгоц хөөргөсөн байна. Францын цэргийн штабын тэргүүн Тьерри Бюркарын мэдэгдсэнээр тэдний хүчнийхэнтэй тун удахгүй "Шарль де Голль" тээвэрлэгч онгоцны багийнхан нэгдэх гэнэ. Тэрээр анхны цохилтыг Ливийн байлдааны зэр зэвсэгийг устгахад чиглэсэн бөгөөд эхний удаад хэд хэдэн авто техникийг устгажээ. Түүнчлэн Ливийн засгийн газрын цэргүүдийн байрлалыг бөмбөгджээ. Ингэснээр НАТО-гоос Иракт явуулсан цэргийн ажиллагаанаас хойшхи анхны олон улсын холбоотнуудын шинэ дайралт Ливид эхэллээ. Сонирхолтой нь АНУ-ын Иракт хийсэн ажиллагаа одоогоос найман жилийн өмнө 2003 онд яг энэ өдөр буюу 19-нд эхэлж байжээ.
Одоо Бенгази хотын тэнгэрт Францын 20 нисэх онгоц хяналт тогтоож байна. Сөнөөгч онгоцнууд бас дөрвөн танк сөнөөсөнөө ч мэдээллээ. Каддафигийн үнэнч цэргүүд Бенгази хотод тулж ирээд байгаа юм. Францын хүчнийхэнтэй Британийн агаар хүч нэгдээд байгаа. Эзэн хааны зэвсэгт хүчний Tornado GR4 хэмээх гурван сөнөөгч онгоц орон нутгийн цагаарт 23:00-д Ливийн зүг нисчээ. Мөн Испанийн Мадридаас дөрвөн F-18 сөнөөгч онгоц халуун цэг рүү хөөрчээ.
Албаны эх сурвалжийн мэдээлсэнээр АНЭУ байлдааны 24 ширхэг F-16 болон Mirage 2000-9, харин Катар 4-6 ширхэг Mirage 2000-5 онгоцыг нэгдсэн ажиллагаанд оролцуулах гэнэ.
Харин орон нутгийн цагаар шөнийн 22:00 цагт Каддафигийн хүч рүү тэнгисээс дайралт хийж эхлээд байна. АНУ болон Их Британийн тэнгисийн хүчнийхэн Каддафигийн цэргүүдийн байрлал руу "Томагавк" хэмээх пуужингаар 110 удаа гал нээжээ. Америкийн цэргийн командлалын мэдээлж байгаагаар далавчит пуужингууд Ливийн нутаг дэвсгэрт 20орчим байг оносон гэнэ. Тэдгээр бүгд цэргийн байрлал тэр дундаа ПВО пуужин хадгалж байсан обьектууд байсныг Пентагон баталж байгаа юм. Одоогоор Ливийн эрэгт Италийн 11 хөлөг онгоц, Америкийн 11 хөлөг тэр дундаа 100 пуужин тээвэрлэгч гурван шумбагч ирээд байна. Африкт болж байгаа цэргийн ажиллагааг Пентагон командлаж байгаа бөгөөд тэргүүнээр нь генерал Картер Хэмм томилогджээ.
Ливийн удлирдагч Муаммара Каддафи хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ өөрийн амь насыг ч үл хайрлан улс орноо, ард түмнээ харийн түрэмгийллээс аврах болно гэдгээ хэлжээ. Мөн нийт ард иргэддээ хандан бүгд гартаа зэвсэг барин босохыг уриалаад зэр зэвсэгийн томоохон склад, баазынхаа үүд хаалгыг бүгдэд нээлттэй болгожээ. Ливийн хөрш залгаа орших Йемений тэргүүн Али Абдалла Салех улс оронд нь болон хилийн чанадад болж байгаа ээдрээтэй байдалтай холбогдуулан ул орондоо онц байдал зарлаад байна. Тус улсын Сана хотын төв талбайд өнгөрсөн ням гарагт олон мянган хүн цугларч мөн л төрийн тэргүүнээ огцрохыг шаардсаар байгаа билээ. Ширүүн мөргөлдөөн тэмцэлийн үр дүнд Йеменд нийтдээ 46 хүн амь насаа алдсан гэсэн мэдээ байгаа. Мөн Бахрейн, Сирит ч онц байдал зарлаад байгаа юм.
Р.Слава Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )