Попын хаан агсаны том ах Жереми Жексон тун удахгүй дүүгийнхээ үхлийн талаарх бүх үнэнийг олон нийтэд дэлгэнэ хэмээлээ. Ирэх намар АНУ болон Их Британид дүүгийнхээ намтарын тухай бичсэн түүний ном гарах гэнэ. “-Бид Майклын амьдрал болоод түүний үхэл ингээд оньсого мэтээр дуусахыг хүсэхгүй байна энэ номонд би зүрх сэтгэлээ их зориулсан. Бүх зүйл үнэн. Майклын фанатуудад үнэн түүхийг хүргэх хэрэгтэй шүү дээ. Ингэхэд бидний болон гэр бүлийнхнийх нь ээлж ирсэн гэж бодож ” хэмээн Жереми мэдэгдээд байгаа юм. Майкл Жексон 2009.06.25-ны өдөр хорвоог орхисон билээ. Эмнэлгийнхэнийг гэрт ирэхэд тэр аль хэдийн амьсгал хураасан байсан юм. Түүнийг алтан авсанд хийн 09.04-ний өдөр Forest Lawn-д оршуулсан юм.
Р.Слава Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )