Хамгийн хvйтэн өвөл: 1326 онд газар дундын тэнгис тэр чигтээ хөлдсөн

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 22

-Эртний судар бичигт өгvvлснээр бол 401 болон 801 онд Хар тэнгисийн давалгаа хөлдөж байсан гэдэг

-859 онд Адриатийн тэнгис хөлдсөнөөр “усан хот” гэгддэг Венецээр явган аялахад боломжтой байжээ. Тvvнээс хойш 850 жилийн дараа уг vзэгдэл дахин давтагдаж 1010-1011 онд Туркийн эргийн дагуу Хар тэнгисийн ус хөлдсөн байна. Тvvнчлэн тэр онд Африк айшигт хvйтрэл болж Нил мөрөн мөсөөр хучигджээ.

-1316 онд Парисийн бvх гvvрvvд мөсөн давхрагатай болсон байлаа.

-1326 онд газар дундын тэнгис тэр чигтээ хөлдсөн

-1558 онд 40.000 хvнтэй армийн лагер хөлдсөн Дунайн мөрний мөсөн дээр буудаллаж байв.

-XVIII зуун гэхэд хvн төрөлхтөн цаг агаарийн хэмийг термометрээр хэмждэг болоод байсан. 1709 онд Парист олон хоногийн турш агаарийн хэм -24 байснаас vvдэн зооринд байсан дарс хөлдөж, бvр цохилж байсан хонхны хэл ч хөлдөөд байжээ

-1953-1954 онд шилжэх өвөл Атлантаас Урал хvртэлх газар нутагт тэсгэм хvйтэн болж Хар болон Азовын тэнгисийн хойд хэсэг тэр чигтээ хөлдсөн юм. Ангар мөрөн ч зузаан мөсөн хучлагатай болсон байна. Ангар мөрөн 2000 онд хоёрдахь удаагаа хөлдсөн.

-1962-1963 он өвөл тvvхэнд хамгийн хvйтэнд тэмдэглэгдэн vлдсэн билээ. Мөс Венецийн суваг болон Францийн бvх голыг хучсан юм.

-2002 онд хvйтнээс болон Германы Майн-Дунайн хоорондох сувгаар тээвэр хийхийг аргагvйн эрхэнд хааж байсан. Мөсөнд хашигдсан хөлдсөн хөлгийн тоо 20-д хvрсэн.

-2005 оны сvvлээр Германы холбооны бvх канал кабель хөлдсөн. Парист Эйфелийн цамхагийг vзэхийг хэсэг хугацаанд хаасан. Цамхагийн төмөр мөсөн бvрхvvлтэй болоод байв. Англид төв зам дээр нь л гэхэд 500 орчим авто машины хөдөлгvvр хөлдсөнөөс замын тvгжрэл бий болгосон юм.     

Р.Слава Zinda.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top