Цонх угааж байсан охид гурван давхраас унажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 24

 Өчигдөр орой 18 цагийн үед Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын  Хаан банкны барилгын гурван давхраас хоёр хүүхэд унаж, хүнд гэмтсэн байна.  Барилгын ажилд дайчлан ажиллуулахаар  Даланзадгад дахь Хаан банкны захирал Н.Энхбат аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Наянсантай ярилцсаны дагуу 10 гаруй хүүхдийг авчирч, ажиллуулж байжээ. Гэтэл цонх угааж байсан охидын зогсч байсан шат нурсны улмаас хоёр охин хүнд бэртсэн байна. Охидын нэгнийх нь бүх шүд үйрч унаснаас гадна толгойдоо гэмтэл авсан бол нөгөө охины гарын яс нь бяцарсан гэнэ.  Тэднийг нисдэг тэргээр нийслэлд авчирч, эмчлүүлэхээр болсон байна.

 Б.Гарьд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top