Бидний багадаа сонсож, дуулж өссөн “Таван Эрдэнэ” дууг дуучин Жимсээ гэгч бүсгүй уянгалууланхан дуулж олны танил болох замдаа орсон. Уянгалаг хоолой шигээ аальгүй зантай тэрбээр дуучин Баясгаланд алгадуулж байснаасаа хойш хашраагүй бололтой. Дахиад л эхнэртэй залуутай цуг явах болжээ. Энэ удаад түүнтэй хамт явах болсон эр нь дуучин Сэрчмаагийн нөхөр Баярт. Дуучин Сэрчмаагийн нөхөр Баярт гэх өвөрлөгч эр дуучин Жимсээгийн “Таван Эрдэнэ” цомгийг ивээн тэтгэж байгаа юм байх. Ивээн тэтгэлгийн хүрээнд Монгол Хятадын хооронд хамтдаа нисэж цагийг өнгөрөөж байгаа сурагтай.
Ажил хэргийн энэ холбоо амин хувийнх болохыг үгүйсгэх аргагүй. Учир нь Баярт гэх өвөрлөгч эр Монголын дууч бүсгүйчүүдэд талтай болохоор ханд хаядаг. Өмнө нь дуучин Ануд ханд хаяад бүтээгүй. Шарандаа Сэрчмааг эргүүлэн байж дэр нэгтгэсэн тэрбээр энэ удаад нийтийн дууч бүсгүйг “онилж” байх магадлалтай. Юутай ч Жимсээ минь аальгүй зангаасаа болж дахиад ам руугаа алгадуулах вий дээ.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )