Норовын Алтанхуяг хэмээх эр жижигхэн биетэй ч бэлчээр томтой нэгэн. Тэрбээр “эрхийн чинээ” биеэ хайрлахгүй улс орныхоо хөгжилд зүтгэсээр Монгол улсын тэргүүн шадар сайд, Улсын их хурлын гишүүн, Ардчилсан намын дарга болоод байгаа. Ингэхдээ тэрбээр олон хүнээр “шүүсээ шахуулсан” гэнэ. Тэдний нэг нь Ц.Баатархүү бөгөөд Тэргүүн шадар сайдыг зөв яриулж, үг оновчтой сонгох тал дээр байнга зөвлөдөг аж.
Нууцынхаа талаар Тэргүүн шадар сайд “Би өөрөө хэл ярианы талдаа жаахан маруухан. Тийм болохоор энд тэнд илтгэл тавиад байдаггүй. Ярихаар бол товч ярьдаг. Тэр бүртээ Ц.Баатархүүг барааддаг юм. Баатараагаа амжихгүй бол ном, илтгэлийг нь харж байгаад үг түүчихдэг болсон. Надаас нь гадна үг түүгчид олон байдаг. Тэдгээрээс хамгийн эхэнд би л нууцаа задалж байна. Үг түүгчдийг хөгжүүлж яваарай ахын дүү” гэж дэлгэв.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )