Японд ахин хүчтэй газар хөдлөлт боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 28

  Японы Хонсю арлын ойролцоо 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт энэ даваа гарагийн өглөө болсон тухай Японы Цагаа агаарын албанаас албан ёсоор мэдэгдэж байна. Өглөөний долоон цагийн орчимд болсон газар хөдлөлтийн дараа нэн даруй цунамигийн аюулын сэрэмжүүлгийг ард иргэддээ хийсэн байна. Газар хөдлөлт судлаачдын тооцоолсноор цунами давалгааны өндөр нь 1,5 метрт хүрч магадгүй байгаа аж. Гэсэн хэдий одоогоор цунамигийн сэрэмжлүүлгийг зогсоогоод байна. 

3-р сарын 11-нд болсон 9 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараагаар ирсэн цунами давалгааны өндөр нь 10 метрийн өндөртэй байсан юм. Хүн амын дунд гарсан хохирол, барилга байгууламжийн дийлэнх эвдрэл нь цунами давалгааны үр дагавар болсон билээ. Одоогоор газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 10 мянга давж, сураггүй алга болсон хүмүүс 20 мянгад хүрээд байгаа юм. 

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top