Наалдан падыг зохиогч таалал төгсчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 28

 Монголд хамгийн өргөн хэрэглэгддэг цавуу юу вэ гэвэл бүгд л дуу дуугаа авалцаад “Наалдан пад” гэх биз. Тархин наалдчихаад салдаггүй сайн реклам хийсэн болохоор тийм байж ч мадагүй. Ийм төрлийн бүх цавууг супер цавуу гэдэг. Тэгвэл энэхүү супер цавууг анх зохион бүтээсэн Харри Кувер гэдэг хүн өчигдөр 94 насандаа таалал төгсчээ.

Тэрээр супер цавууг огт санамсаргүй байдлаар зохион бүтээсэн юм байна. 1942 онд Kodak компанид ажиллаж байсан Харри нь хуванцар линзтэй овоо хараа бүтээх чиглэлээр ажилладаг байж. Ингээд нэгэн удаагийн туршилтыг явцад одоогийн супер цавууны суурь болж байдаг цианоакрилат нэртэй бодис гарган авчээ. Гэвч дайн дайжинтай үе байсан болохоор тэгэсхийгээд мартсан байна.

Харин дайн дууссаны дараагаар удалгүй юу гээчийн супер эд хийснээ ойлгон уйгагүй ажилласаар 1951 онд одоогийн бидний мэдэх супер цавууг гарган авсан бөгөөд 1958 оноос эхлэн жижиглэн худалдаанд гаргажээ.

Харри Кувер 2010 онд Технологи ба инновацийн салбар дахь үндэсний медалийг ерөнхийлөгч Обамагийн гараас хүртсэн хүн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top