• Жорж Вашингтон морь унах дуртай байжээ. Гэхдээ тэр унах гэж байгаа морийг маш цэвэрхэн эсэхийг шалгадаг байсан гэнэ. Ямар сайндаа л нэг удаа бvр морины шvдийг цэвэрлэсэн эсэхийг шалгаж байхав.
• Жон Квинси Адамс өдөр болгон vvр цайх vеэр Потомак голд усанд шумбадаг байсан бөгөөд энэ зуршлаа тэрээр хэзээ ч зөрчиж байгаагvй гэдэг. Бvр хамгийн хайртай усны хувцасаа ч өөрчлөлгvй 10 жил болсон байна.
• Эндрю Жэксоны хувьд дуэльд vхэн хатан дурладаг нэгэн байжээ. Нэгэн удаагийн дуэль хийх vеэрээ тэр цээжиндээ шархдсан боловч эмч нар сумны хэлтэрхийг нь яагаад ч авч чадаагvй байна. Тэгээд тэрээр насан туршдаа тэр дуэлийг санан дурсах хараал идсэн хэлтэрхийтэй явсаар өөд болсон юм.
• Уильям Гаррисоны тангараг өргөх ёслол 1841 оны өвлийн нэгэн тэсгим хvйтэн өдөр болжээ. Гэтэл шинэ ерөнхийлөгч хатгаа тусчээ. Харин тэрхvv хатгаа нь яван явсаар vе мөч, зvрхэндээ орсноор сарын дараа гэхэд АНУ-ын тэргvvн хорвоог орхисон байна. Тэр хамгийн богино хугацаанд төрийн эрх барьсан.
• Жон Тайлер бол АНУ-ын ерөнхийлөгчдөөс хамгийн олон хvvхэдтэй нь. Тэр анхны эхнэрээсээ найм, хоёрдохоосоо нь долоон хvvхэдтэй байж. Тvvний хамгийн бага нь 60-тай байхад нь төрсөн гэдэг.
• Миллард Филлмор Оксфордын их сургуулийн хvндэт докторын хэргэмээс татгалзаж байв. Тэрээр өөрийгөө шинжлэх ухааны салбарт юу ч хийгээгvй, юу ч хийж чадахгvй хvн хэмээжээ.
• Жеймс Бьюкенан бол АНУ-ын цорын ганц эхнэргvй ерөнхийлөгч байсан. Тэр амьдралдаа цорын ганц удаа сvй тавьж байсан ч хайртай бvсгvй нь гэнэтийн ослоор нас барснаас хойш дахин гэрлэх талаар бодохоо больсон гэнэ.
• Ерөнхийлөгч Авраам Линкольн хаана ч, хэзээ ч нөгөө алдарт цилиндр малгайгаа өмсөөстэй. Гэтэл тэр цилиндрт нь захиа, санхvvгийн тооцооны эмхтгэл болон хуулийн төсөл хvртэл хадгалагдан тvvнтэй хамт “аялдаг” байжээ.
• Эндрю Жонсон хэзээ ч сургууль сурч байгаагvй нэгэн. Тvvнийг уншиж сурахад нь ирээдvйн эхнэр нь болох Элиза МакКардел 17-тойд нь зааж өгчээ.
• Хамгийн тамхичин ерөнхийлөгч бол Улисс Грант юм. Тэрээр амьдралынхаа сvvлчийн мөчийг хvртэл өдөр 20 ширхэг навчин тамхи татдаг байсан гээч… Улисс хоолойны хорт хавдраар нас баржээ.
• Бенжамин Гаррисон цахилгаан гэрлийг vздэггvй хvн байж. Тэрээр өөрийг нь цагаан ордонд ирэх vед бvх гэрлийг унтраан зөвхөн лаа эсвэл дэнлvv асаасан байхыг шаарддаг байсан гэдэг.
• Теодор Рузвельтийг нэгэ удаа ан хийж байхдаа эх байвгай бамбаруушынхаа хамт vхсэн байхыг олжээ. Тvvний дараахан ерөнхийлөгчийн санаачлагаар баахан байвгайны чихмэл тоглоом худалдаан гарч тvvнийгээ “Teddy Bear” хэмээн нэрлэжээ. Харин Тедди гэдэг нь Теодор гэсэн нэрний энхрийлсэн товч дуудлага гэнэ шvv.
• Цэргийн дарга ерөнхийлөгч болох Дуайт Эйзенхауэр мастер гал тогоонд дурлагч нэгэн байлаа. Тэр ч vvднээсээ өнөөг хvртэл Америкчуудын хэрэглэх дуртай хэд хэдэн хоол амтлагч супны жорыг бий болгосон байна.
• Линдон Жонсоны тухайд гэвэл тэрээр хамтрагчиддаа болон зочиддоо бэлэг өгөх дуртай нэгэн байжээ. Гэхдээ автомат шvдний сойз өгөх дуртай. Тэр өөрийнх нь намтар тvvхийг бичсэн нэгэн эрхэмд 10 жилийн дотор 120 шvдний сойз бэлэглэжээ.
• Жеральд Фордыг эцэг эх нь өргөмөл хvvхэд нь гэдгээ 12-той байхад нь хэлжээ.
• Жимми Картер тvvхэн роман бичсэн анхны ерөнхийлөгч. Романы нэр нь “Зөгийн vvр”. Гэхдээ энэ бvтээлээ албан тушаалаасаа буусныхаа дараа дуусгасан байна.
• Том-Жорж Буш мексик болон хятад гал тогоонд vнэхээр дуртай. Өөрөө ч ийм төрлийн хоол сайн хийдэг гэнэ. Гэхдээ халуун ногоонд тийм ч их дуртай биш гэнэ. /Тэгвэл яаж хятад хоолыг мэдрэх юм бэ, тиймээ/
• Билл Клинтон ерөхийлөгч байхдаа нэг хачирхалтай тушаалыг гаргаж байжээ. Тэр нь юу гэхээр өөрийн муур Соксадаа зориулан тусгай интернет-сайт нээх тухай байжээ.
Р.Слава slavaaldar@yahoo.com
Сэтгэгдэл ( 0 )