“Фукушима-1” ЦЦС дээрх цацраг идэвхийн түвшин хэвийн хэмжээнээс 100 мянган дахин өндөр болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 28

 Японы “Фукушима-1” цөмийн цахилгаан станцын 2-р реакторын усан дахь цацраг идэвхийн хэмжээ хэвийнээс 100 мянган дахин өндөр байна гэсэн мэдээг станцын ажилтнууд өгсөн тухай Киодо агентлаг мэдээлж байна.

Одоогоор Фукушима-1-ийн усан дахь цацраг идэвхийн хэмжээ цагт 1 000 миллизиверт байгаа аж. Ямаршуу хүчтэй цацраг идэвхийн талаар яригдаж байгааг илүү ойлгомжтой болгохын тулд нэг жишээ татъя. Хэрэв ийм цацраг идэвхийн дунд дөрвөн цагийн турш байвал шууд амиа алдана.

Ийм ч болохоор цөмийн станцыг тойрсон аюулгүйн бүсийг тэлж 30 км болгох шийдвэр гаргасан байна.

Цацраг идэвхийн хэмжээ ингэж их нэмэгдсэн болсны шалтгаан нь цацраг идэвхтэй ус реактороос урсаж гарсантай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. Одоогоор станцын хөргөлтийн системийг засварлахаар ажиллаж байсан бүх ажилтнуудыг аюултай газраас холдуулаад байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top