15 жилийн дараа дэлхийн хүн амын ¼ нь дэлхийн хамгийн том 600 хотод аж төрөх болно

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 28

 Италийн “Corriere della Sera” сонин нэгэн сонирхолтой нийтлэл гарчээ. Уг нийтлэлийг бичсэн судлаачийн дүгнэлтээр бол 15 жилийн дараа буюу 2025 он гэхэд дэлхийн хүн амын 1/4 болсон 2 тэрбум хүн дэлхийн хамгийн том 600 хотот амьдардаг болох юм байна.

Ингээд ч зогсохгүй энэ 600 хот нь дэлхийн нийт баялагийн 60% үйлдвэрлэх бөгөөд эдгээр хотуудад 735 сая айл өрх аж төрж, хотын хүн амын жилийн дундаж орлого нь 32 мянган доллар байх юм байна.

Улмаар дэлхийн хамгийн баян хотоор Нью Йорк тодорч удаах байранд следуют Токио, Шанхай, Лондон, Бээжин орно. Парис хот 7-р байранд, Гуанжоу 19-д, Мехико 20-р байранд орно. Хамгийн шилдэг 600 хотын тоонд 136 хот шинээр орж ирэхээс 100 нь Харбин, Шаньтоу, Гуйян зэрэг Хятадынх байх бол 13-нь Хайдарбад, Сурат зэрэг Энэтхэгийнх байж, 8 нь Канкун, Барранкилья зэрэг Латин Америкийн хотууд байх аж.

Энэ мэт дэлхийн шилдэг 600 хотын дотоодын нийт бүтээгдэхүүх нь 2007 онд 34 тэрбум доллар байснаас өссөөр 2025 он гэхэд 64 тэрбум долларт хүрнэ. Эдгээр хотуудын доторх эхний 100 хот нь дэлхийн баялагийн 35% үйлдвэрлэнэ. Хүн амын хувьд нэгдүгээр Токио, дараа нь Мумбай, Шанхай, Бээжин, Дели орно. Харин 15 нас хүрээгүй хүүхдийн тоогоор Киншаса, Карачи, Дакка, Мумбай, Калькутта тэргүүлдэг болох юм байна. Хаана өндөр хөгжилтэйн дээр хүүхэд, өсвөр насныхан их байна хөгжил тэнд гундахгүй гэдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top