Оросын цэргийн нисэх хүчний онгоцууд Ингушети дахь алан хядагчдын нууц байрлалд цохилт өгч 17 алан хядагчийн устгасан тухай Оросын алан хядлагын эсрэг хорооны төлөөлөгч мэдэгдлээ. Онгоцноос цохилт өгөхийн зэрэгцээ, тусгай хүчнийхэн газраар ажиллагаа явуулс алан хядагчдын бэлддэг байсан тусгай лагерийг устгахын сацуу 2010 оны 1-р сарын 24-нд Москвагийн метронд бөмбөг дэлбэлж 40 гаруй хүний аминд хүрсэн хэрэгт холбогдох хоёр этгээдийг амьдаар нь баривчилсан байна.
Үүнээс гадна Ингушетийн Сунж районы Дээд Алкун нэртэй тосгонд тусгай ажиллагаа явуулан алан хядагчдыг эм, хоол хүнсээр хангадаг байсан нэг этгээдийг устгасан байна.
Ажиллагааны явцад ФСБ буюу Холбооны аюулгүй байдлын албаны хоёр ажилтан, цагдаагийн нэг ажилтанд амь үрэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )