Италичууд Африкийн дүрвэгчид рүү дайрч давшлах болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 29

Арабын орнуудын хамарсан өнгөт хувьсгал, үймэнэ самууны улмаас Тунис, Египет, Ливи зэрэг улсаас хэдэн мянган дүрвэгчид Европын чиглэн дүрвэх болсон билээ. Эдгээр дүрвэгчид гол төлөв хамгийн ойр байдаг Италийг зорьдог. Ингэхдээ Италийн хамгийн ойр байдаг хэсэг буюу Лампедуз нэртэй арал дээр олноор хүрэлцэн ирэх болжээ. Сүүлийн хэдэн өдөр үймээн самуунд дарагдсан улсуудаас дүрвэсэн хүмүүс 100 орчим км замын задгай тэнгист завиар гатлан Лампедузд ирсээр 6000 хол даваад байгаа нь энэ жиг арлын уугуул хүмүүсийн тооноос давж гарчээ.

Уугуул иргэд буюу италичуудад энэ байдал таалагдаагүй нь мэдээж бөгөөд сүүлийн үед дүрвэгсдийн амьдардаг сууринг ойролцоо олноор цугларан дүрвэгсдийг элдэв үгээр хараан зүхэх нь нэмэгдэж байгаа аж. Энэ мэтээр цаашид лавширвал уугуул иргэд ба африкийн дүрвэгсдийн хооронд мөргөлдөөн гарахыг үгүйсгэх аргагүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top