Дэлхийн удирдагчид /блиц цуврал/

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 29

Барак Хуссейн Обама

Америкийн Нэгдсэн Улсын 44-р ерөнхийлөгч

Бүрэн эрхийн хугацаа: 2009 оны 1 сарын 20 –

Дэд ерөнхийлөгч: Жозеф Байден

Төрсөн: 1961 оны 8 сарын 4

Хавай муж улс, Хонолулу

Улс төрийн нам: Ардчилсан Нам

Эхнэр: Мишель Обама

Нобелийн шагналтан:  Хүртсэн он: 2009. Хүртсэн салбар: Энхтайван Шалтгаан: Цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талаар гаргасан хүчин чармайлт, амжилтынх нь төлөө

•               Барак Хуссейн Обама II (Англи хэл: Barack Hussein Obama, Jr., 1961 оны 8 сарын 4-нд төрсөн) нь АНУ-ын 44 дэх буюу одоогийн ерөнхийлөгч юм. Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Сенатад Иллинойс муж улсаас сонгогдон ажиллаж байжээ.

•               2008 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас албан ёсоор нэр дэвшиж, багц саналаар өрсөлдөгчөөсөө хавьгүй олон санал авч Америкийн Нэгдсэн Улсын түүхэнд анхны афро-америк Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

•               Цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талаар гаргасан хүчин чармайлт, амжилтынх нь төлөө 2009 онд Энхтайвны салбар дахь Нобелийн шагналаар шагнажээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчдөөс Нобелийн шагнал авсан 4 дэх хүн (Теодор Рузвельт, Вудроу Вильсон, Жимми Картерын дараа) болсон.

•               Обама нь хар арьстан боолын хүүхэд биш харин Кенийн цагаач оюутаны удам залгах хүү ажээ.

•               Колумбын Их сургууль болон  Харвардын Их сургуулийн оюутан тэр «Harvard Law Review» сонины түүхэн дэхь хамгийн анхны африк гаралтай редакторт тооцогддог билээ.     

•               Эцэг том-Барак Хусейн Обама (1936—1982) нь Кенийн луо үндэстэн. Ээж Стэнли Энн Данэм (1942—1995) нь Канзас муж дахь америкийн цэргийн баазад америкийн христ шашинтан гэр бүлд төржээ. Тэд харамсалтай нь гэр бүлээ 1964 онд цуцлуулсан бөгөөд хүү Барак нь эмээ Мадлен Лигийнхээ асрамжинд өсөж торнисон гэдэг. Тэр 6-10 нас хүртлээ Жакартад улсын дунд сургуульд сурч байгаад Хонолулуд эргэн ирж хувийн «Панэхоу» хэмээх сургуулийг төгссөн байна.

•               Обамагийн биеийн өндөр — 187 см.Эхнэрийнх нь өндөр — 180 см.

•               Обамагийн заналт дайсан нь «№ 1 террорист» Усама бин Ладен

•               Карибын арлын Антигуа ба Барбуда улсын засгийн газар Барак Обамаг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсаны дараа улсынхаа хамгийн өндөр уулыг түүний нэрээр нэрлэжээ.

•               Обама—солгой гартан. ТВ-ийн сувгуудын мэдээлсэнээр албан тушаалаа авсаны дараах бүх бичиг баримтыг тэр солгой гараараа бичжээ. 

•               CNBC телевизийн сувгаар шууд ярилцлага өгч байхдааа Обама зүүн гараараа нисэж байсан ялааг “алсан”.  Тэгээд “Муугүй байгаа биз. Би яг оносон шүү ” хэмээн дуу алдаж байжээ.

Р.Слава Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top