Солонгосын хамгийн хvндэтгэлтэй зоогийн нэг бол цуунд дэвтээсэн нохойны арьс…

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 29

•               Кампучид тосонд шарсан аалз. Африкийн “пакот” хэмээх омгийнхон зочноо морин шоргоолжоор дайлна. Тэд шоргоолжийг амьдаар нь, шарж, хатааж, чанамал болгох зэргээр иддэг

•               Хамгийн их ширхэгтэй болон vнэтэй хөзөрт генерал Д.П.Ивковын /1849-1912/ хувийн цуглуулга тооцогддог. Тэр хөзөр 2000 бэлэгдэл бvхий ширхэгтэй. Одоогоор Эрмитажад хадгалагдаж байна.

•               Хятадууд акулийн сэрвээ эрчvvдийн чалхыг сайжруулдаг гэж vздэг. Тэр утгаараа энэ улсын бvх цаг vеийн хаад аварга загасны сэрвээг хэрэглэдэг байжээ.

•               Дэлхий дээр хоёр сvлдтэй цорын ганц далбаатай  улс бол Парагвай юм.

•               Нацистийн “Дер Ангриф” хэмээх сонин 1941 онд “Орон бvх пролетари нар нэгдэгтvн” гэсэн уриатай хэвлэгдэж байжээ. Эх орны дайн хvртэл Германд “Майн 1”-ний баярыг тэмдэглэдэг байлаа.

•               Домогт хөлбөмбөгчин Гарринчи 11 охинтой байв.

•               1985.12.05-нд Кристофер Форбс АНУ-ын ерөнхийлөгч Томас Жефферсоны гарын vсэгтэй “Лафит” хэмээх дарсыг 157.000 ам.доллараар худалдан авчээ. Энэ нь спиртийн төрлийн ундааны хамгийн vнэтэй наймаанд тооцогддог.

•               Америкийн усанд сэлэлтийн тамирчин Марк Спиц 1972 оны Мюнхений Олимпод vнэмлэхvй дээд амжилтыг тогтоосон. Тэрээр сэлэлтийн долоон төрөлд долоон алт хvртэж дэлхийн долоон дээд амжилтыг шинэчилсэн.

•               Хамгийн vнэтэй сортын төмс бол Францын La Bonnote. Ийм сортын төмс кг нь 500 евро

•               Английн иргэн Бернард болон Ида Хигеботен нар 70 жил ханилсаныхаа баярыг тэмдэглэсэн билээ. Инггэхдээ тэд аль хэдийн 100 гараад байжээ.

Slava Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top