Вангагийн зөгнөснөөр дэлхийн 3 дугаар дайн удахгүй эхэлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 02


Үзмэрч, зөн билэгчид цаг үргэлж хүмүүст гай зовлонгийн тухай урьдчилан сэрэмжлүүлсээр ирсэн. Нострадамус дэлхий нийтэд тохиох томоохон үйл явдлуудыг зөгнөн хэлсний ихэнх нь биелсэн юм. Тэрээр 2011 оны сүүлчээс дэлхийн 3 дугаар дайн эхэлнэ гэсэн бол Ванга радио идэвхит тунадас уснаас шалтгаалж дэлхийн хойд хагасын амьтан ургамал устана. Дараа нь мусульманчууд Европын эсрэг дайн дэгдээнэ гэжээ. Үнэхээр тийм үү. Тэгвэл тооцоод үзье. Өдгөө Ойрхи Дорнод, Африкийн олон оронд шашин, улс төрийн нөлөөллөөс болж эрх баригчдаа эсэргүүцсэн хөдөлгөөнүүд идэвхжиж буун дуу сонсогдсоор байна. Ливи улс дайны байдалд орлоо. Тунист тогтворгүй байдал улам даамжрах төлөвтэй болов. Америкчууд урьдын адил буурай хөгжилтэй “тэнэгүүдэд” “Ардчилал”-ыг ойлгуулж, сургаж өгнө гээд Ливи улс руу пуужингаа харваж эхэлсэн нь Нострадамус, Ванга нарын зөгнөлийн тайлал мөн бололтой. Дарангуйлагч М.Каддафийн дэглэмээс хамгаалах халхавчийн дор АНУ Ливийн байгалийн арвин нөөц баялагт шунан тийнхүү хүч хэрэглэх болсон нь Иракт хийсэн дайны эхлэлтэй тун төсөөтэй байна. Иракт одоо Америкийн уул уурхайн томоохон компаниуд нефтийнх нь төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Ливийн дайныг гартаа атгасан НАТО Америкийн эрх ашигт дулдуйдсан мэт өөрийн гишүүн орнуудддаа “Энэ дайнд оролц” гэсэн үүрэг өгөөд байна. Тиймээс Ливид өнөөдөр Францчууд Америкийн холбоотон болж бөмбөгдөлтөө эхэлжээ Хэдийгээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тогтоол гарган Дэлхийн хамтын нийгэмлэлийн анхаарлыг Ливи рүү хандуулж буй мэт харагдах боловч цаана нь баялгыг хувааж хүртэх санаа агуулагдаж байна хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Японд болсон аймшигт цунами олон мянган хүний аминд хүрч атомын хорт туяаны хэмжээ тэндэхийн далайн эргээр сүүлийн өдрүүдэд урьдынхаасаа хэдэн зуу дахин ихэссэн тухай дэлхийн мэдээллийн хэрэгслүүд түгшин мэдээлж байна. Ванга үүнийг л зөгнөсөн мэт “2011 онд радио идэвхит тунадас уснаас шалтгаалж дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ан амьтан ургамлыг устгана. Дараа нь мусульманчууд Европын эсрэг дайн дэгдээнэ” гэсэн болов уу. Японы далайн шуурганд өртсөн атомын цахилгаан станцууд түрүүчээсээ засагдаж буй хэдий ч цөмийн радиацийн ялгарал, тархалт удахгүй дэлхийн ихэнх нутгийг хамарч болзошгүй гэж зарим судлаачид үзэж байна. Байгалийн гамшиг, дэлхийн 3 дугаар дайн хоёр ийнхүү зэрэгцээд нүүрлэв үү.  Магадгүй л юм. Дэлхийн дайны талаар Оросын одоогийн зарим зөн билэгчид харин янз бүрийн таамаг дэвшүүлжээ.  Оросын зурхайч П.Глоба “Энэ оны сүүлчээр Балканы хойгт зэвсэгт бослого болно. Тэр бүү хэл дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагнал гардуулах ёслол дээр томоохон террорист халдлага хийнэ. Ер нь 2011 оныг 1939 онтой зүйрлэж болох юм” гэсэн байна. Өөрөөр хэлбэл түүний хэлж байгаагаар  2011 он бол дэлхийн дайны угтал жил ажээ.  Харин тэрээр дэлхийн 3 дугаар дайн жинхэнэ ёсоороо бол 2014 онд эхэлнэ гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Мөн цааш нь тодруулж хэлэхдээ “Африкт болж байгаа үйл явдлууд аажим хүчээ авсаар Дундад Азийг бараг бүхэлд нь хамарсан дайн болж магадгүй” гэж сэрэмжлүүлсэн муу ёрын мэдээнээс та лав нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ. Гэхдээ сүх далайтал үхэр амар гэгчээр “Тэртээ тэргүй дайтагч улсуудын тэнсэн суманд оногдож бурхан болох юм чинь ууж, идэж яваад “чад” хийнэ дээ” гэсэншүү арчаагүй бодолтой монгол   арай байхгүй байх аа.  Алдарт үзмэрч Ванга харин дэлхийн химийн дайн 2014 онд дуусна гэсэн байлаа. 
         Я.Ымербек Zindaa.mn
                                                     

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БОЛД(202.126.91.182) 2024 оны 05 сарын 24

Биелэх магадлал байгаа даа

0  |  0
ghost(59.153.114.39) 2022 оны 08 сарын 05

Arai hud ymaa odoo 2015 on bolj baihad bi lav dain izsengui

1  |  0
Top