Путины нууц хүүхэд

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 03

Оросын ерөнхий сайд Владимир Путин болон нэрт гимнастикч Алина Кабаева нарын дотно харьцааны талаар зартай нийтлэлч Божены Рынски өөрийн нууцын материалаасаа дэлгэжээ. Тэрээр “-Гимнастикчин бүсгүй саяхны нэг өдөр төрлөө. Тэр хүүгээ Володя гэж нэрлэж. Одоо тэр хатуу чанга хамгаалалтан дор “Серебряная Бора”-д амьдарч байна. Харин эцгийнх нь талаар олон ч цуу дэгдсэн. Гэсэн хэдий ч хүүгийн эцэг нь Путин болох нь нэгэнтээ батлагдсан. Харин тэд гэрлэсэн үү? Хэрвээ үгүй бол энэ хүү бутач болж таараад байна. Гэхдээ манай улсын засгийн газрын тэргүүн маань нэг ч гэсэн бүсгүйг өрх толгойлсон болгоод орхихгүй байлгүй дээ. Тийм муухай гаргах хүн биш л юмсан. Эцгээрээ овоглож чадсан эсэхийг эргэн шалгана аа. Хүүхдийн зураг яг л Путин байгаа биз” хэмээн нийтлэлдээ  бичжээ. 

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top