ОХУ-ын алдарт дуучин, хөгжмийн зохиолч Александр Барыкин 26-ний өдөр хорвоог орхижээ. Тэрээр Оренбурт аялан тоглолтоо хийж байв. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэнээр 59 настай дуучин эр хоёр ч удаа тархины цус харважээ. “-Ирэх гуравдахь өдөр Москвад оршуулна. Одоо цогцосыг Оренбургаас авчирч байгаа” хэмээн төлөөлөгч нь мэдээлжээ. Александр Барыкины бие шууд тайзан дээр мууджээ. Хэдийгээр яаралтай эмнэлэгт хүргэсэн ч түүний амь насыг аварч чадаагүй ажээ.
Р.Слава Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )