Рокийн амьд домогт Deep Purple хамтлагийн гишүүд Москвад хийх тоглолтынхоо өмнө өөрийн үнэнч фанатын нэг, ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзжээ. Оросын төрийн тэргүүн рокеруудыг «Горки-9»-д хүлээн авч хамт цай уун, зургаа авахуулж сонирхсон сэдвээрээ ярилцжээ. Медведев хүүхэд байхын л ди-жей болох хүсэлтэй байсан бөгөөд хамгийн түрүүнд Deep Purple хамтлагийн бичлэгийг шүүрч аван сонсдог байснаа тэдэнд хуучилжээ. Халуун дотно уулзалтын үеэр Deep Purple-ийн бөмбөрчин Иэн Пэйс ерөнхийлөгчид бэлэг болгон өөрийн цохиураа дурсгажээ.
Р.Слава Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )