Манай гараг 70 сая насаар «залуужжээ»

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 08

АНУ-ын Кембрижийн их сургуулийн эрдэмтэд манай гарагийн үүсэн бий болсон өдрийг илүү нарийн тодорхой тогтоох зорилгоор геологийн судалгаа явуулжээ. Үүний тулд шинжээчид дэлхийтэй нас чацуу нарны аймгийн солирын гадаргуугийн элементүүдийг манай гарагийнхтай харьцуулсан бөгөөд гафний-182, вольфрам-182 гэсэн хоёр элементийг харьцуулан судалсан байна. Учир нь хэдэн сая жилийн хугацаанд тодорхой мөчлөгийн үед гафний элемент нь задарч вольфрам болж хувирсан бөгөөд харин дээрх бодисууд нь цөмд маш ихээр агуулагддаг учраас «химийн тэмдэглэгээ» нь дэлхий хэрхэн үүсэн бий болсныг маш тодорхой харуулах ажээ. Ингээд эрдэмтэд дэлхийн цөм, гадаргуу, царцас бүрэлдэн бий болоход хэдий хэрийн хугацаа шаардагдсан болохыг тогтоосон бөгөөд манай гарагийн үүсэн бий болоход тооцоолж байснаас нэлээд урт хугацаа оржээ.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, дэлхий нь нартай зэрэгцэн бий болсон боловч түүний материйн шинэ давхаргууд үүсэх хугацаа нь илүү удаан хугацаанд үргэлжилсэн бөгөөд манай гараг өнөөгийн геологийн төрхөө олоход дахин хэдэн арван сая жилийн хугацаа шаардагдсан байна.
Манай гараг үүсэн бий болох үйл явц 30 сая жил бус харин 100 сая орчим жилийн турш үргэлжилсэн гэж судалгааг удирдсан эрдэмтэн Жон Руж тооцоолжээ. Харин дэлхийн нас нь 4 тэрбум 467 сая бус 4 тэрбум 537 сая жил бөгөөд энэ нь өнөөг хүртэл тооцоолж байснаас 70 сая жилээр бага ажээ. 

slava Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top