Найз залуудаа нүүрээ зэрэмдэглүүлсэн охины намтар бестселлер боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

27 настай Кэти Пайперийг найз залуу нь насан туршийн зэрэмдэг царайтай болгожээ. Загвар өмсөгч асан бүсгүй өнгөрсөн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй тоочсон намтар номоо бичсэн байна. Номны нэр нь “Хөөрхөн”.  Одоогоор борлуулалтаараа Америкт бестселлер болоод байгаа талаар «The Sunday Times» сонин мэдээлжээ. Дөнгөж гарангуут энэхүү ном нь 24.185 хувь борлогджээ. Кэти нь одоогоос гурван жилийн өмнө нүүрэндээ 60 удаа мэс засал хийлгэн золтой л амиа алдаагүй байна.  Түүнийг зэрэмдэглэсэн найз залууд нь шүүхээс 16 жилийн ял төлөвлөсөн ч 12 жил хоригдох бололтой.  “Энэ бүхэн миний амьдралыг сүйтгэсэн. Би одоо өөрийнхөө ертөнцөд л амьдарч байна. Хүчил намайг яг гал мэт шатааж байсан. Би өөрийнхөө чарлааныг таниагүй. Эгээтэй л араатан архирч байх шиг байсан. Гэтэл би байсан. Хүчил нүүрнээс гадна хөх, хүзүү, цээжин бие, гарыг минь түлж байсан. Яг л миний арьсыг хуулж байгаа мэт…” хэмээн тэрээр номны нээлтэн дээрээ ярьжээ. Тэрээр эмнэлгээс ээждээ “Намайг алаад өгөөч” гэсэн зурвас илгээж байсан хөөрхий охин энэ бүхнийг даван туулж чадсанд америкчууд түүнийг хүндэтгэх шалтгаан болжээ.  

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top