“Евро-2012”-ын үеэр Киевт 108 зочид буудал ажиллана

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

Украиний нийслэл хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах “ Евро-2012” –ын хөгжөөн дэмжигчдийг хүлээн авах зочид буудал, байрыг бэлтгэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Түүнчлэн команд, шүүгч, хэвлэлийнхэн, зочид болон УЕФА-гийн ивээн тэтгэгчдийг байрлуулахад  наад зах нь 3-5 одтой зочид буудлын 7.300 өрөө шаардлагатай гэнэ. Одоогоор УЕФА-гийн төлөөлөгчид 6.205 өрөөг шаардлагад нийцнэ хэмээн бүртгээд байгаа аж. Киевт нийт 108 зочид буудал ажиллахаас тан одтой дөрөв («Премьер Палас», «Опера», «Святая София Хаятт Риженси Киев», «Интерконтиненталь»), дөрвөн одтой 16 («Редиссон САС», «Днепр», «Киев», «Президент-отель Киевский», «Национальный», «Ривьера», «Подол-Плаза») мөн 21-н гурван одтой ажээ.

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top