Нарны тухай…

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 04

•               Наран дээр нэг секундэд 7000 тэрбум тн устөрөгч шатдаг

•               Нарыг одоогоор таван тэрбум жилийн настай гэж үздэг

•               Ницца, Брисбан, Монте-Карло, Мароккод жилийн 300 өдөр нь нарлаг байдаг

•               Өдөртөө Мальтад 10 цаг, Самаркандад 15 цаг, Стокгольмд 18 цаг нартай байдаг.

•               Жилд хоёр удаа нар хиртдэг. Гэхдээ жинхэнэ нарны бүтэн хиртэлт 200-300 жилд ганц удаа тохиодог

•               Нарны диаметр нь ойролцоогоор 1.392.000 км. Энэ нь дэлхийгээс 109 дахин том гэсэн үг

•               Нарнаас дэлхийд ирэх гэрэл 150 сая км-ийн тэртээгээс найман минутын дотор ирдэг

•               Нар сүүн зам гэдгээр манай галактикийг тойрч байдаг. Гэхдээ 225-250 сая жилд нэг л удаа тойрдог аж.

•               Нарыг бид шар эсвэл ягаан өнгөтэй хэмээн хардаг. Угтаа бол нар цагаан өнгөтэй. Агаар мандалд орж ирснээс болон тэгэж шаргалтан харагддаг

Р.Слава Zindаa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top