Ал Кайда Бразилд нуугдаж, мөнгө босгож байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 05

Алан хядах Аль Кайда бүлэглэлийн тэргүүлэгчид сүүлийн хэсэг хугацаанд гадаад улс орнуудад бүгэж нуугдах нь олширсон. Түүний адил тус бүлэглэлийн тэргүүлэгчид Бразилд нуугдаж, алан хядах ажиллагаа, довтолгоон төлөвлөж, гишүүд элсүүлэн, хөрөнгө мөнгө босгож байна хэмээн нэгэн сайт дээр бичжээ. Бразилийн "Veja magazine" хэмээх мэдээллийн агентлаг "Аль Кайдатай хамтран ажилладаг Хезболла, Хамас болон бусад лалын шашны бүлэглэлийн 20 гаруй гишүүн Өмнөд Америкийн улс орнуудад бүгэн нуугдаж буй. Түүний дотор Бразилд хамгийн идэвхтэй ажиллаж байна. Тэдгээр гишүүн гадаад улс орнуудад алан хядах ажиллагаа зохион байгуулах ажилдаа ашиглах хөрөнгө мөнгө цуглуулж байгаа" гэжээ. Тус сайт Бразилийн цагдаа, АНУ-ын Засгийн газрын мэдээлэл, баримт нотолгоог иш татсан бөгөөд түүнд "Лалын шашинт бүлэглэлүүд Парагвай, Аргентин зэрэг орнуудад хэдийнэ төвхнөөд амжсан. Тэд Ойрхи Дорнод руу мөнгө дамжуулах гол цөм нь болоод байгаа юм. Энэ нь гадаад улс орнуудад алан хядах ажиллагаа зохион байгуулах гэж байгааг баталж байна" хэмээжээ.
Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top