Умард Солонгос хоёр сайдаа цаазлав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 06

Хойд Солонгосын дээд шүүх Зам тээврийн сайд асан Ким Ён Сан болон Сангийн сайд асан Мун Иль Бон нарт оноогоод байсан цаазаар авах ялыг энэ сарын дөрөвний өдөр гүйцэлдүүлсэн тадлаар Өмнөдын Chosun Ilbo сонин мэдээлжээ. Хоёр өндөр албан тушаалтанд өнгөрсөн оны зургаан сард ялын дээд хэмжээ оноогоод байсан билээ. Ким Ён Санд 2004.04.22-ны өдөр Пхенан-Пукто мужийн Йончхон төмөр замын станцад болсон дэлбэрэлттэй холбоотой ял тулгасан юм. Уг дэлбэрэлтийн улмаас гурван мянга орчим хүн нас барсан хэмээж байсан ч Олон улсын улаан загалмайн байгууллагаас 160 хүн амь насаа алдаж 1.300 хүн шархдсан гэсэн тоог гаргаж байв. Мөн 1850 байшин устаж, 6350 нь эвдэрч гэмтсэн аж. Энэ нь цаанаа Умардын төрийн тэргүүний амь насанд халдах зорилготой ч байсан талаар хэвлэлийнхэн болон улс төрчид шуугисан. Ким Чен Ирийн сууж явсан галт тэрэг дэлбэрэлтэнд өртөж болох байж. Тэр өдөр ослоос хэдхэн цагийн өмнө Йончхон өртөөгөөр удирдагчийн галт тэрэг Хятадаас нутаг руугаа чиглэн явж өнгөрсөн байжээ. 

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top