Горбачёвын 80 насны ойг Шварцнеггер хөтөлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

Нэрт улс төрчийн Лондонд болсон төрсөн өдрийн баярыг Холливудын алдартнууд чимлээ.  Михаил ГОРБАЧЁВ 80 насны ойгоо Лондонгийн Альберт-Холлд энэ сарын хоёрны өдөр тэмдэглэсэн. Баярын хүрээнд сайн санааны тоглолт болж түүнд шоу ертөнцийн одод, бизнесменүүд, улс төрч, тамирчид урилгаар оролцжээ. Тоглолтын хөтлөгчөөр Арнольд Шварценеггер, Шарон Стоун, Кевин Спейси болон Голди Хоуи нар ажилласан бол Кэтрин Женкинс, Ширли Бесси, Брайан Ферри, Мел Си нар ая дууныхаа дээжээс зориулсан юм. Тэнд ирсэн бүх одод яг л “Оскар”-т ирдэг шигээ дэгжин, тансаг хувцасласан байв. Тэдгээрээс хамгийн их олны анхаарал татсан хүн нь Мила Йовович байжээ. үдэшлэгт Мила энгэр задгайтай богино даашинз сонгосон байлаа. Ингэхдээ энгэрийнх нь торон гоёлын цаанаас хөх нь нэвт гэрэлтэн харагдаж байсан нь ийнхүү олныг алмайруулав. Тэр байгаа гоо сайхнаа “Миша”-д харамгүй “бэлэглэсэн нь” энэ гэнэ.

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top