Сенсааци: Алла Пугачевагийн Топ-20 эр ”илчлэгдлээ”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

1. Владимир Штерн –1962 он. Аллагийн сэтгэлийг анх татсан хүн бол түүний бага дүүгийн найз энэ эр. Владимир Штерн 13-тай Алла охины хайрыг татаж байсан “ах нь”.

2. Дмитрий Страусов -1963 он. 14-тэйдөө Алла оюутан залуу Димагаас салахаа больж эцэг эхийнхээ толгойны өвчин болж байв. Нэг удаа дүүдээ эмэгтэй хүний хувцас өмсүүлэн Страусов руу явуулж болзоогоо тохирч байсан гэдэг.

3. Владимир Трифонов –1965 он. 15-н настайгаасаа Примадоннагийн урлагийн их зам эхэлсэн. Тэгэхэд ням гарагийн алдарт "С добрым утром! " радио нэвтрүүлэгийн хөтлөгч Владимир Трифонов залуу дуучин охинд “тусалж” эхэлсэн байна. Тэр байнга Пугачевагийнд ирнэ. Эцэг эхтйэ нь аль хэдийн танил болж. Гэвч охинд хөгшин эр таалагдаагүй байна.

4. Юрий Эрвье – 1966 он. Тэр оны зун нь Пугачева Тюменьд тоглолтоо хийж байхдаа Баруун Сибирийн нефтийг анх ол илрүүлсэн, Тюменийн хайгуулын судалгааны хүрээлэнгийн дарга Юрий Георгиевич Эрвьетэй танилцжээ. Түүний охин нь Аллагаас хэдхэн насаар дүү байж. 

5. Диомид Костюрин – 1966 он. Мөн тэр аялан тоглолтын үеэр Аллад залуу яруу найрагч  Диомид Костюрин анхны харцаар дурласан байна. Гэвч бүсгүйд найрагч эрхэм таалагдсангүй. Гэхдээ түүний хэд хэдэн шүлгээрнь дуу хийсэн байдаг.

6. Борис Вахнюк – 1966 он. Хөдөө аж ахуйн дайчилгаанд ажиллаж байхдаа Борис Вахнюкийг хараанд өртөж. Бүсгүй түүнд зориулсан дуу хийсэн бол нөгөөх нь Аллаг ”бяцханхан” хэмээн өхөөрддөг байжээ.

7. Герман Соловьев – 1966 он. Аллад Москвад буцан ирлээ. Тэгээд сансарын нисгэгч  Германтай болздог болов. Тухайн үе залуу сансарын нисгэгч гэдэг бол хүүхнүүдийн мөрөөдөл байжээ. Тэд удаан болзож чадаагүй юм. 

8. Валерий Романов – 1967 он. Их сургуулийн гадаад хэлний ангийн оюутан Валерий Аллад нилээн дотно харьцаатай байсан нэгэн. Тэднийг Аллагийн дүү танилцуулжээ. Тэдний дурлалын роман маш халуун байсан гэдэг. Гэвч Роман Египетэд ажиллахаар явсанаар….

9. Миколас Орбакас - 1969-1973 он. Түүний охин Кристина Орбакайтегийн аав, анхны хууль ёсны нөхөр нь. Литва үндэстэн. Тэгээд охиных нь нэр ийм аж. Тэдний амьдрал мөнхийн аялал байсан.

10. Виталий Критюк – 1974 он. Тэр онд дуучин бүсгүй концертмейстер Виталийтай танилцжээ. Тэд удаан болзоогүй гэдэг. Критюк хэрэгт орооцолдон шүүхээр таслуулсан.

11. Павел Слободкин - 1974-1976 он. Тэр бол ЗХУ-ын алдарт "Веселые ребята" хамтлагийн лидер, поп хөгжмийн домог. Пугачеваг мэргэжлийн дуучин болж нэр алдараа дуурсгах замын эхлэлийг тавьж өгсөн гавьяатан.

12. Константин Орбелян – 1976 он. Тэд жил орчим болзсон. Константиний оркестрт Алла хэсэгтээ дуулсан.

13. Александр Стефанович - 1976-1980он. Хоёрдахь албан ёсны нөхөр нь.  Ленинградын кино найруулагч.  Александр л Аллаг насан туршдаа ганц бие эмэгтэйн дүрээр алдаршихыг анх сэтгэсэн. 

14. Евгений Болдин - 1985-1993 он. Алла Пугачевагийн хамтлагийг байгуулж өгсөн мөн ахлагч нь байсан. Тэд өглөөнөөс үдэш болтол ажил дээрээ ч амьдрал дээрээ ч салашгүй хамт байдаг байжээ.

15. Александр Розенбаум – 1985 он. Ер нь бол Алла, Розенбаумын хоёрын харьцааны тухай мэдээлэл тун ховор. Ÿмар ч байсан амрагууд байсныг жлс даяараа мэднэ. 

16. Владимир Кузьмин - 1986-1988 он. Рок дуучин Владимир Кузьминий "Динамик" хамтлаг ЗХУ-д дахин тоглох боломжгүй болсоны дараахан тэд танилцжээ. Тэд бие биендээ их хайртай байсан. 

17. Игорь Тальков – 1991 он. Игорийг 1992 онд алуулах хүртэл тэдэнд тун бага хугацаанд харьцаатай байжээ. Алла түүнд зориулан "Звезда" дууг бүтээсэн

18. Сергей Челобанов - 1990-1993 он. Челобанов бол өмнө нь Саратовт боксчин байсан залуу.  Нэг өдөр нь поп од болохоор шийдэж. Ингээд Москвад иржээ. Аллад түүнд бүх л талаар тусалсан аж.  

19. Филипп Киркоров - 1994-2005 он. Тэд 1994 онд Санкт-Петербургд тоглож байхдаа гэрлэжээ. Гэнэтийн гэрлэлт… Тэдний гэрлэлтийн батлахыг хотын мэр Анатолий Собчак өөрийн биеэр гардуулж байлаа. Хуримын цайллага Александр Розенбаумын "Белла Леоне" ресторанд болсон.

20. Максим Галкин 2001 оноос…Алла Борисовна, Максим Галкин хоёрыг Филипп Киркоров Витебскт болсон "Славянский Базар" фестивалийн үеэр танилцуулжээ. Гэхдээ Филлип эхнэрээсээ 2005 онд л салсан юм шүү дээ. “Найрамдал-дружба” л гэж энэ байхдаа…   

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top